Орос, Украин улсуудын хамтран үйлдвэрлэсэн пуужингаар хөөргөсөн америкийн холбооны Интелсат-18 хиймэл дагуул урьд шөнө тойрог замдаа орлоо. Тооцоолсон хугацаанд тэрээр хурдасгагч блокоос салж дараа нь өөрийн хөдөлгүүрээр цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн байна гэж РИА Новости агентлагт Роскосмос компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Теле харилцаа холбооны Интелсат-18 хиймэл дагуул Хойд Америк, Австрал, Зүүн Азийн хэрэглэгчдийг холбоогоор хангах  юм. Энэ хиймэл дагуул 15 жилийн хугацаатай.