Төсвийн хямралаас болж АНУ гадаад зардал болон гадаад улсуудад үзүүлэх тусламжаа сүүлийн 20 жилд байгаагүйгээр багасгахад хүрлээ. Эхний ээлжинд энэ арга хэмжээ нь Африкт үзүүлэх эмнэлэгийн болон хүнсний тусламж, байгалын гамшигт нэрвэгдсэн улсуудад харилцан туслалцах, Ойрхи болон Дундад Дорнодын шинэ ардчилалыг дэмжихэд үзүүлэх санхүүгийн тусламж зэргийг хамарч байна гэж “Нью-Йорк таймс” сонин мэдээлсэн байна. 2010 оны санхүүгийн жилийн дүнгээр олон улсын харилцаа, гадаад орнуудад үзүүлсэн тусламж болон төрийн департаментийн урсгал зардал зэрэг АНУ-ын зарлага 55 тэрбум доллар болсон байна. Харин 2011 оны сүүлчээр 49 тэрбум болжээ. Гадаадад үзүүлэх тусламжийг ингэж эрс багасгаснаар дипломат арга барил гадаад тусламжийн хөтөлбөр хоёрыг америкийн цэргийн хүч чадалтай хослуулдаг АНУ-ын одоогийг гадаад бодлогыг бусниулж мэднэ гэж  “Нью-Йорк таймс” сонин тэмдэглэсэн байна.