Байшин барилгын болон бусад байгууламжуудын эвдэрхийнүүдээс үүссэн сая тонн хогыг устгах явдал 3 сарын 11-ны аюултай газар хөдлөлтөөс хойш Япон улсыг сэргээхэд том саад болно гэж Японы төр засаг үзэж байна. Хүрээлэн байгаа орчны яамнаас тусгайлан хуралдуулсан мужийн дарга нарийн хуралдаан дээр Улс орныг сэргээн босгох яамны сайд Госи Хосоно өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Японы Хүрээлэн байгаа орчны яамны тооцоогоор ийм хог нь 23 сая тонн болоод байгаа юм байна. 47 мужаас 42 нь байгалын гамшигийн дараа үүссэн ийм хогийг өөртөө устгал хийхийг зөвшөөрсөн байна. “Фукусима-1” АЦС-аас радио идэвхт бодис алдагдсны дараа эдгээр хог нь хордсон байж болзошгүй гэсэн асуудал үүсээд байна. Энэ байдлаас болоод хог устгах процесс бараг зогссон билээ. Хүн ам нь дургүйцэж байгаа учраас засаг захиргааны дарга нар болон орон нутгийн байгууллагууд энэ хогыг өөртөө авчирч устгал хийх шийдвэр гаргаж чадахгүй байна. Сүйрэл болсноос хойш 4 сар өнгөрсний дараа гаргасан яамны мэдээгээр ялгаж салгасан хогны хэмжээ 30%-иас хэтрэхгүй байна.