АНУ болон тэдний холбоотнууд Хятадын талын эдийн засгийн кибер тагнуулын ажилтай хийх тэмцлээ хүчтэй болгох шаардлагатай байна. Учир нь тэдний ажиллагаа хүрэхийн аргагүй цар хүрээтэй болсон байна. АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын тагнуулын хорооны тэргүүн Майкл Роджерс өнөөдөр энэ тухай мэдэгдсэн байна. “Хятадын эдийн засгийн тагнуул хүрэхийн аргагүй түвшинд хүрээд байна. АНУ болон түүний Европ, Азийн түнш улсууд Бээжинг сөрөн зогсох ёстой бөгөөд энэ дээрмийн ажиллагаагаа зогсоохыг шаардах ёстой гэж би үзэж байна гэж” Роджерс хэлсэн байна. АНУ-ын батлан хамгаалахын болон иргэний дэд бүтэцэд кибер дайралт ихэссэнийг америкийн засгийн газрын хэд хэдэн байгууллагууд урьд нь бүртгэсэн байна. Gmail-ийн шуудангийн сервесийн хэдэн зуун хэрэглэгчийн тооцооны бичлэгийг тэр дундаа АНУ-ын өндөр албан тушаалын улс төрийн зүтгэлтнүүд болон түшмэдүүдийн аккаунтагийг хакерууд эвдэлсэн гэж америкийн Google компани 6 сард мэдээлж байсан юм. Хакерын дайралтын ул мөр Хятад улс руу орж байна гэж Google мэдэгдсэн байна. Хятад улс энэ дайралттай ямарч холбоогүй бөгөөд хакерын дайралтын талаар Хятадыг буруутгаж байгаа нь ямарч үндэслэлгүй гэж БНХАУ-ын ГХЯ мэдэгдсэн байна.