Орос улсын дунд сургуулийн нэг сая гаруй, дээд сургуулийн 350 мянган багш нар өнөөдөр Бүх дэлхийн багш нарийн өдрийг тохиолдуулан мэргэжлийн баярын мэндчилгээ хүлээн авч байна. Эхлээд энэ өдрийг 10 сарын эхний ням гаригт тэмдэглэж байсан юм. Харин 1994 оноос эхлэн ОУ ЮНЕСКО-гийн “олон улсын календарьт” шилжиж 10 сарын 5-нд багш нартаа баяр хүргэдэг болсон юм. ОУ-ын Боловсрол шинжлэх ухааны сайд Андрей Фурсенко багш нарт илгээсэн баярын захидалдаа, энэ мэргэжил бол үнэхээр амин чухал мэргэжил гэдгийг онцлон тэмдэглээд, ажил мэргэжилдээ үнэнч, аливаад сэтгэлээсээ ханддаг, эелдэг зан чанрынх нь төлөө багш нарт талархал илэрхийлсэн байна. Бүс нутгийн боловсролын системийг төгөлдөржүүлэх, байр сууцных нь нөхцлийг сайжруулах, багш нарийн цалинг нэмэгдүүлэх зэрэг олон тодорхой алхамуудыг энэ жил хийсэн гэдгийг Фурсенко санууллаа. Эдгээр арга хэмжээнүүд багшийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлнэ гэдэгт сайд итгэж байгаагаа илэрхийлсэн байна.      

Гэрэл зураг