Сири улсын эсрэг хориг арга хэмжээ авах аюултай НҮБ-ын тогтоолын  төслийг Орос, Хятад улсууд саатууллаа. БРИКС-ийн гишүүн Бразил, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг гурван орон, мөн Ливан улс түдгэлзсэн байна. Харин тогтоолын төслийг Франц, Герман, Их Британи, Португал улсууд санаачилсан бөгөөд АНУ, Босни  Герецговин, Габон, Нигери, Колумб улсууд дэмжсэн байна.Хуулийн төсөлд суулгасан гүн ухааны сөргөлдөөний улмаас ОУ хориг тавьсан байна. Тогтоолын төслийн талаар санал хураахад Москвагийн байр суурийг НҮБ-д суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин тайлбарлахдаа «Дамаскыг нэг талаас буруутгаж байгаа тогтоолын хэсэгтэй санал нийлэхгүй байна. Сири улсын төр засгийн эсрэг хориг тавихыг шаардаж байгаа аюулыг хүлээж авах аргагүй гэж үзэж байна. Бүх сирийн үндэсний яриа хэлэлцээн дээр суурилсан, хямралыг энхийн аргаар зохицуулах зарчимтай энэ тогтоол харшилж байна. Гадны цэргийн оролцоо байх ёсгүй гэсэн бидний саналыг тооцож үзээгүй байна. Хойд Африкт болж байгаа үйл явдлыг анхаарч үзэх юм бол энэ нь болгоомжлохоос өөр аргагүй болгож байна» гэлээ.

  НҮБ-ын АЗ-д санал хураахын өмнө Барууны орнуудын тэргүүнүүд Башар Асадын төр засгийг хууль ёсны гэж үзэхгүй байгаагаа мэдэгдсэн юм. Засгийн газартай яриа хэлэлцээ хийхгүй байхыг сөрөг хүчнийхэнд уриалсан дуу хоолой ч дуулдаж байлаа. Дамаскыг хүчирхийлэл үйлдэж байгааг нэг талаас шүүмжилсэн тогтоолыг баталсан бол гадны эрчимтэй тусламж ирэх юм байна гэсэн сэтгэгдэлийг сөрөг хүчнийхэнд төрүүлэх байсан. Хэрвээ ингэвэл сөргөлдөөнийг улам даамжруулж бүр иргэний дайнд тус улсыг хүргэж болох байсан гэж шинжээч Владимир Сотников тэмдэглээд «Орос, Хятад улсуудын хориг нь болох ёстой л үйл явдал байсан. Гадны оролцоогүйгээр ерөнхийлөгч болон сөрөг хүчний хоорондын асуудлыг энхийн аргаар зохицуулахад тогтоол дээд зэргээр зохицож байх ёстой гэсэн ОУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй юм. Сөрөг хүчнийхэн лалын хэт үзэлтнүүд, гадаадын алуурчдыг турхирч байна гэж Башар Асад саяхан мэдэгдснийг ч тооцож үзсэн ч ийм л байна» гэлээ.

  Сөрөг хүчнийхэн Сири улсад зэвсэг нийлүүлж эхлээд байна гэдгийг Виталий Чуркин НҮБ-ын индэр дээрээс мэдээллээ. Москвагийн хориг нь оросын зэвсгийг тус улсад худалдахтай холбоотой гэсэн цуу яриаг тэрээр няцаалаа. Америкийн элчин сайд Сьюзан Райс хэлсэн үгэндээ  иймэрхүү санаа цухалзуулсан юм. Ойрхи Дорнод руу цэргийн техник, зэвсэгийн хэлбэрээр хэдэн зуун тэрбум доллар шахаж байгаа улс ингэж мэдэгдэж байгаа нь үнэхээр ойлгомжгүй юм гэж хуралдааны дараа сэтгүүлчидтэй уулзахдаа Виталий Чуркин хэлсэн юм. Израиль улсыг шүүн хэлэлцсэн тогтоолд АНУ 50 удаа хориг тавьж байсан гэж сирийн элч Башар Жаафари санал хураалтын дараа хэлсэн байна. АНУ “израилийн аймаглан устгах ажиллагаатай хамтарч байна” гэж Сирийн төлөөлөгч хэлсний дараа Сьюзан Райс НҮБ-ын АЗ-ийн хуралдааныг орхин гарсан байна. ОУ, Башар Асадын дэглэмийн “өмгөөлөгч” биш ээ. НҮБ-ын АЗ-ийн санал хураалтын үеэр болсон ширүүн маргааны явцад үүнийг дахин сануулсан байна. Энгийн жагсагчдыг нухчин дарж байгаа, Сири улсад хүчирхийлэл үргэлжилж байгаа явдлыг ОУ хүлээн зөвшөөрөхгүй байна. Ардчилсан өөрчлөлтийг хурдан хийж, эрүүгийн гэмт хэрэг хийгээгүй, эмх замбараагүй байдалд оролцсон учраас баривчлагдсан хүмүүсийг даруй суллах хэрэгтэй гэсэн уриагаа дахин давтаж байна. Өөрийн орныхоо дотоод хэрэгт гадны хүчийг хөндлөнгөөс оруулахыг хүсэхгүй байгаа эх оронч сирийн хүчинтэй Москва ажилласан хэвээрээ байна.