Европын эдийн засгийн уналтын тухай муу таамаглал нэмэгдсээр байна. Goldman Sachs банкны дараахан Standard & Poor's рейтингийн агентлаг өөрийн үнэлгээгээ нийтэллээ. Хуучин ертөнцийн эдийн засгийн уналтын магадлал 40%-тай байна гэж тус агентлагын шинжээчид үзэж байна. Харин иймэрхүү гутрангуй таамаглал тус агентлаг энэ бүсийн зээлийн рейтингийг өндөр үнэлэхэд саад болсонгүй. Хэрвээ Европт эдийн засгийн Армагеддон болдоггүй юмаа гэхэд хямралын 2 дахь давалгаа болох нь дамжиггүй гэж ярих нь одоо моод болоод байна. Goldman Sachs банкны шинжээчид европын урт хугацааны эдийн засгийн уналт нь 40%-ийн магадлалтай гэж «Оросын дуу хоолой» радиод мэдэгдсэн байна. Тохиолдол байж магадгүй гэхдээ бас ийм тоо Standard & Poor's агентлагын илтгэлд байгаа юм. Харин тайлбар хэсэг дээрээ тодорхой тоо нь зөрж байгаа юм. Хуучин ертөнцийн эдийн засгийн өсөлтийн таамагийг 1,3%-иас 0,1% хүртэл бууруулсан байна. Хэрвээ европын ДНБ-ий өсөлт 0,4% байсан тохиолдолд 1,5%-иас 1,1% болгоно гэж  Standard & Poor's агентлагийнхан арай зөөлөн үнэлсэн байна.

   Ямар улсууд ЕХ-ны эдийн засгийг доош татах вэ гэдгийг таамаглахад тийм ч хэцүү биш. Эхний ээлжинд энэ нь Грек улс. Түүний ДНБ нь 7% болтлоо унана гэдэгт нийтээрээ санал нэгтэй байна. Грекийн  дараа PIGS бүлгийн орнууд Португал, Итали, Испани улсууд орж байна. “Инвесткафе” шинжилгээний агентлагийн шинжээч Илья Раченков хэлэхдээ «Испани, Ирланд улсууд арай ашигтай байрлалд байна. Испани улсын төсөв нь тэнцвэрээ арай  алдаагүй, бусад улсыг бодвол эдийн засаг нь ч хүчирхэг юм. Харин Ирланд улсын хувьд гэвэл тус улсын эдийн засаг нь тийм ч том биш болохоор ЕХ тусламж үзүүлж чадна. Түүнээс гадна Ирланд улсад Англи улс асар их хэмжээний тусламж байнга үзүүлж байдаг юм. Португал улс нилээн их асуудалтай үлдэж байна» гэлээ.

  Их Британийн эдийн засгийн өсөлтийг Standard & Poor's агентлагийнхан таамаглаж үзсэн байна. Эдийн засаг нь хамгийн сайнаар бодоход л 1,7%-иар өснө гэж тус агентлаг үзжээ. Урьд нь 1,8% гэж таамаглаж байсан юм. Ийм учраас л Standard & Poor's агентлагийнхан Лондоны зээлийн рейтингийг хамгийн дээд ААА түвшинд үлдээсэн юм. Европын эдийн засгийн зүтгүүр болсон Англи, Герман, Франц улсууд энэ хүндрэлтэй байдлыг амжилттай туулна гэсэн найдварыг хөрөнгө оруулагчидад төрүүлсэн билээ. Харин европын валютыг ихээхэн уналт хүлээж байна гэж “Урса-Капитал” хөрөнгө оруулагч компанийн ахлах шинжээч Дмитрий Дорофеев анхааруулаад «Европын бүсэд Герман, Их Британи, Франц, Итали улсуудын эдийн засаг бусдаас бага уналтад орно гэж үзэж байна. Бусад бүх улсуудад эдийн засгийн хүнд уналт болж эдийн засаг нь маш ихээр багасна. Европын бүсийн эдийн засаг унаснаас болж еврогийн доллартой харьцах ханш ч унана. Энэ нөхцөл байдалд Европын Төв банк европын бүсийн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах мөнгөний бодлого явуулах болох байх. Үүний үр дүнд доллартай харьцах еврогийн ханш тун удахгүй 1,3 болох ба цаашдаа 1,26-1,25 долларт хэлбэлзэх болно» гэлээ.Ер нь Standard & Poor's агентлагийн таамаглалаар Европын эдийн засгийн тогтвортой бус өсөлт 15 сар үргэлжлэх болно.