Антрактикт халим агнуурын ажлаа зогсоохыг Япон улсаас, Франц улс албан ёсоор шаардлаа. Франц улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Бернар Валеро энэ тухай мэдэгдлээ. Халим болон халимын төрлийн загасыг агнахыг хориглосон дархан цаазат газар байгуулах тухай шийдвэрийг Олон улсын халим агнуурын комисст гаргуулахад Парис хүчин зүтгэсэн гэдгийг тэр санууллаа. Энэ хөхтөн амьтныг агнах ажлаа зогсоохгүй гэж Япон улс өчигдөр мэдээлсэн байна. Үүнээс гадна Хөдөө аж ахуй болон загас агнуурын яам халим агнуурын ажиллагааг хамгаалах арга хэмжээг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Японы халим агнуурын хөлөг онгоцуудыг одооноос эхлэн хэд хэдэн байлдааны хөлөг онгоцууд дагалдан явах болсон байна.