Иракт байгаа “Аль-Каида”-гийн бүлэглэлийн толгойлогчийг  алан хядагчдын нэрсийн жагсаалтад оруулснаа АНУ-ын Төрийн департамент зарлаллаа. Ибрагим Аввад Ибрагим Али аль-Бадри буюу Абу Дуаг барихад тус болох мэдээлэл өгсөн хүнд 10 сая долларын шагнал өгнө гэж амалсан байна. Багдадад байдаг суннитуудын сүмд 8-р сарын 28-нд дэлбэрэлт үйлдэж 28 хүний амь насыг хохироосон гэмт халдлага зэрэг Иракт байрладаг “Аль-Каида” бүлэглэлийн дайнчдыг үйл ажиллагааг бэлтгэх ажлыг Абу Дуа хариуцдаг гэж төрийн департамент үзэж байгаа юм. Энэ оны 3,4-р сарын хооронд Иракын нийслэлд үйлдсэн 23 алан хядах ажиллагааг Абу Дуагийн удирдлагаар үйлдсэн юм. 1984 оноос хойш алан хядах ажиллагааг урьдчилан зайлуулах, алан хядагчдыг эрж хайхад тусласан хүмүүсийг шагнаж урамшуулах хөтөлбөрийн дагуу АНУ  70 гаруй мэдээлэгчид 100 сая гаруй доллар төлөөд байна гэж төрийн департамент мэдээлсэн байна.