Хятад, Пакистан улсуудад полиомиелит өвчин газар авсантай холбогдуулж ОУ-д 10-р сарын 10-ны дотор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг бүс нутгийн зохих байгууллагуудад ОУ-ын эрүүл ахуйн ерөнхий эмч Геннадий Онищенко даалгалаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр Хятадад энэ өвчнөөр 10 хүн өвчилснөөс ихэнх нь зэрлэг полиовирусээр халдвар авсан ба нэг хүн нас барсан байна. Зэрлэг поливирусын халдвар нь зөвхөн Хятадтай хил залгаа улсуудад ч тараад зогсохгүй европын бүсэд ч халдварлах боломжтой гэж ДЭМБ-ийн мэргэжилтнүүд үзэж байна. Цагаачлалын болон барааны урсгал маш идэвхитэй явагдаж байгаа нь гол шалтгаан болж байна. Ойрын саруудад Меккад лалын шашинтнуудын мөргөлчдийн их урсгал очих тул энэ вирусын тархах боломжийг “өндөр” гэж үнэлэж байна.