Европын ПДХ системийг байгуулсан нөхцөлд ОУ-ын аюулгүй байдлын баталгааны асуудлыг Брюссельд НАТО-гийн орнуудын БХЯ-дын сайд нар өнөөдөр хэлэлцэнэ. Байгуулах гэж буй европын ПДХ системийн машин эвслийн холбоотнууд болон түншүүдийн эсрэг чиглээгүй гэсэн найдвартай баталгаа гаргаж өгөхийг Москва шаардаж байгаа юм гэж энэ хоёр өдрийн уулзалтын өмнөхөн НАТО-гийн дэргэд ОУ-аас суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин мэдэгдсэн юм. Энэ удаагийн зөвлөлгөөний хэлэлцэх хэргийн дотор Косовод байгаа НАТО-гийн цэргийн бүлгийн үүрэг, Афганистанд цаашид хэрхэн үйл ажиллагаа явуулах, Ливи улсад явуулж байгаа ажиллагааг дуусгах тухай шийдвэр гаргах зэрэг асуудлууд орсон байна. Эвсэл 9-р сард Ливи улсад байлдааны ажиллагаа явуулах мандатыг 90 хоногоор сунгасан юм.