Европын холбооны парламентийн ассамблей /ЕХПА/ Палестины үндэсний автономыг /ПҮА/ “ардчилалыг бэхжүүлэгч түнш” гэсэн статустай болголоо. Палестиныг тусгаар улс гэж зөвшөөрсөн эсэхээс энэ статус хамаарахгүй гэж ЕХПА-н тогтоолд заасан байна. “ПҮА, ЕХ-ны дэмжиж байдаг тэр үнэ цэнэтэй зүйлийг дэмжиж байдаг юм гэж” ЕХПА-н мэдэгдэлд өгүүлсэн байна. Палестинд Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг хурдан бүрэлдүүлэх болон сонгууль явуулах хугацааг тохирох талаар хийж байгаа хэлэлцээрийг аль болохоор хурдан дуусгахыг ЕХПА, ПҮА-д уриалсан байна. ПҮА-ын тэргүүн Махмуд Аббас, ЕХПА-н чуулган дээр пүрэв гаригт үг хэлэх байх гэж “Интерфакс” агентлаг мэдээллээ.