Түвдийн буддын шашинтнуудын тэргүүн Далай лам ӨАБНУ-д айлчилхаа хойшлуулсан байна. Учир нь тус улсын төр засаг түүнд виз олгохоос татгалзсан юм. Өмнөд африкийн “Мэйл энд гардиан” сонин өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Арьсны үзлийн эсрэг нэрт тэмцэгч кейптауны лам Десмонд Тутугийн урилгаар Далай лам ӨАБНУ-д айлчлах байсан юм. Өөрийнхөө 80 насны ойн найран дээр Далай ламаар үг хэлүүлэхийн тулд Туту түүнийг урьсан байна. ӨАБНУ Далай ламд виз олгохоос татгалзаж байгаа анхны тохиолдол энэ биш гэж өмнөд африкийн ХМХ-үүд тэмдэглэж байна. ӨАБНУ-д 2009 онд болсон Олон улсын энхийн бага хуралд бас ийм учир шалтгаанаар тэр оролцож чадаагүй байна.