Европ-Азийн эдийн засгийн нэгдсэн орон зайн интеграцчилагдах шинэ төслийн тухай ОУ-ын засгийн газрын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдлээ. Гаалийн холбооны эдийн засгийн нэгдсэн орон зай үйлчлэж эхлэх үед Орос, Белорус, Казахстан улсуудыг хүлээж байгаа ирээдүйн тухай “Известия” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ ерөнхий сайд бичсэн байна. Эрчимтэй хөгжиж байгаа АНД-н бүс нутаг, Европыг хооронд нь холбож өгөхөд үр бүтээлтэй үүрэг гүйцэтгэх орчин цагын дэлхий ертөнцийн нэг туйл болох маш хүчирхэг үндэстнээс дээгүүр нэгдлийн загварыг бид санал болгож байна. Гаалийн холбоо болон эдийн засгийн нэгдсэн орон зай дээр суурилсан валютын болон эдийн засгийн бодлогыг нягт зохицуулсан бүрэн хэмжээний эдийн засгийн холбоо байгуулахыг шаардах болно.

   Орос, Белорус, Казахстан улсуудын зохион байгуулсан Гаалийн ажил хэрэгч форум дээр хэдэн сарын өмнө ерөнхий сайд ийм нэгдэл байгуулах зайлшгүй шаардлагатай тухай мэдэгдэж байсан юм. Европ, Азийн холбоо байгуулах тухай тунхагт 2012 онд гарын үсэг зурж интеграцийн төсөл жилийн дараа эхэлнэ гэдэгт найдаж байна гэж тэрээр тухайн үед хэлж байсан билээ. Энэ нь даяарчлалын интеграцид хүрэх нэг шат болно. Орчин цагын дэлхий ертөнц эдийн засгийн шинэ нөхцөл байдалд ороод байгаа өнөө үед энэ зорилт үнэхээр зайлшгүй юм гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн олон улсын төслийн захирал Юрий Солозобов ярихдаа: «21-р зууны эдийн засгийн хоёр аврагууд ЕХ, өсөн дэвжиж байгаа Хятад улс хоёрын хооронд асар хүчирхэг интеграцийн нэгдэл байгуулна гэдэг бол үнэхээр хүндтэй зорилт юм. Орос улс болон ТУХН-ийн орнууд одоо геополиткийн шийдвэрлэх сонголтын өмнө ирээд байна. Эсвэл энэ улсууд хуваагдаж зарим нь Европт, бусад нь Хятадад нэгдэж болох юм. Гэхдээ энэ нэгдэл тийм ч тааламжтай бус байх болно. Харин одоо Гаалийн холбооноос үүсэн бий болж байгаа Эдийн засгийн нэгдсэн орон зай шиг маш хүчирхэг гео эдийн засгийн хүчний төвийг байгуулах хэрэгтэй. Энэ холбоо нь Европ азийн эдийн засгийн холбооны улсууд болж хувиран цаашдаа мэдээж хэрэг улс төрийн холбоо болно. Энэ өгүүлэлд Улсуудын евразийн холбоог улс төрийн байгуулалтаар байгуулах хэрэгтэй гэж бичсэн байна. Эдийн засгийн бие даасан байдалтай, үндэсний тусгаар тогтнолыг нь хэвээр үлдээсэн Европын холбоо анх байгуулж байсантай ижил төсөөтэй юм. Аль ч улсын эрхэм чанарыг хохироохгүйгээр Европ Азийн холбоо байгуулагдах болно» гэлээ.

   Хилийн, цагаачлалын болон бусад саад тотгоргүй Эдийн засгийн нэгдсэн орон зайн улсуудын иргэд тун удахгүй хаана таалагдсан газраа боловсрол эзэмшиж, ямарч хязгаарлалтгүйгээр амьдрах газраа сонгож авах болно гэж ерөнхий сайд өгүүлэлдээ бичсэн байна. Бизнесменүүд Орос, Белорус, Казахстан зэрэг улсуудын алинд нь аж ахуй эрхлэхээ өөрсдөө сонгох болно. Ажиллах хүч, үйлчилгээ, хөрөнгө мөнгө чөлөөтэй шилжиж байгаа 165 сая хэрэглэгчтэй агуу том зах зээл бий болох юм. Байгалийн болон хүн хүчний асар их нийтлэг нөөцтэй Европ Азийн холбоо нь тэргүүний үйлдвэрлэл, шинэ ажлын байр бий болгох, хөрөнгө оруулагчдын төлөөх тэмцэл, аж үйлдвэрлэлийн болон технологийн хөөцөлдөөнд өрсөлдөх бүрэн чадвартай болно. Бүс нутгийн бүтцүүд болон тэргүүлэх тоглогчид болох ЕХ, АНУ, Хятад, АНДЭЗХАБ зэрэгтэй нэгэн адил даяарчлалын хөгжлийн бат бэх байдлыг хангах болно.