Шинэ төрлийн цэрэг - Агаар-сансрын батлан хамгаалах хүчийг 2011 оны 12-р сарын нэгэн гэхэд  Орос улсад байгуулна. Ийм төрлийн цэргийн хүчин байгуулах нь зайлшгүй чухал гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнгөрсөн оны 11-р сард Улсын хуралд оруулсан илгээлтдээ мэдэгджээ.Оросын сансрын цэрэг шинэ төрлийн цэргийн хүчний үндэс суурь болох юм. Сансрын цэргийн командлагч дэслэгч генерал Олег Остапенкогийн хэлснээр эхлээд пуужингийн довтолгооноос сэрэмжлэх сансрын анхны анги нэгтгэлийг байгуулна. Шинэ төрлийн цэргийн хүчин  гаднын аюулаас сэрэмжлэх сансрын тагнуул, пуужин-сансрын ба агаарын довтолгооноос хамгаалах системд нэгдэнэ. Агаар-сансрын батлан хамгаалах хүчин  нарийн бүтэц,зохион байгуулалтай, өөрийн командлагч, удирдлагын системтэй байх болно. Москваг агаар, пуужингийн довтолгооноос хамгаалах тусгай цэргийн командлал шинэ төрлийн цэргийг бүрдүүлэх үндэс болно. Хожим эд бүхэн Оросын агаар-сансрын батлан хамгаалах хүчний нэгдсэн систем болж хувирна. Эдүгээ Оросын аж үйлдвэрийн төв нутаг дэвсгэрийн агаарын орон зайг бүрэн хяналтад авсаныг дурдая. Цэрэг төрийн удирдлага ба аж үйлдвэр, эрчим хүч,тээврийн дэд бүтэц, зам харилцааны 140 гаруй барилга байгууламж, АЦС-уудыг хамгаалж байна.

    Шинжээчид агаар-сансрын батлан хамгаалах хүчийг байгуулах саналыг ерөнхийд нь дэмжиж байна. Харин олон янзын зэвсгийг нэгдсэн командлалын эрх мэдэлд шуурхай шилжүүлэх нь эргэлзээтэй хэмээн үзэж байна. 12-р сарын нэгнээс зөвхөн агаар-сансрын батлан хамгаалах хүчний ерөнхий байдлын талаар яригдаж болохыг бүгд ойлгож байна. Сансрын цэрэг, Агаарын довтолгооноос хамгаалах ба тагнуулын системээс бүрэлдэх цэргийн нүсэр машиныг байгуулах юм. Сансрын цэрэг ийм зорилтыг гүйцэтгэж чадах эсэхэд Цэргийн шинжээч Александр Храмчихин  эргэлзэж байна. Тэрээр санал бодлоо илэрхийлэхдээ «Нөхцөл байдал тун нааштай байсан ч улс орны нутаг дэвсгэрийг бүрэн хамгаалах жинхэнэ нэгдсэн системийг бүр 20 жилийн хугацаанд ч байгуулж  чадахгүй гэж бодож байна. Түүнээс гадна дөнгөж  аравхан жил оршиж буй сансрын цэргийн суурин дээр түүнийг байгуулах нь эргэлзээ төрүүлж байна. Сансрын цэрэг сөнөөх ямар ч зэвсэг хэрэгсэлгүй байсан. Одоо ийм маш их хэмжээний хэрэгсэлийг удирдлагад нь олгох боллоо. Тэд  эдгээрийг зохих ёсоор удирдаж чадна гэдэгт итгэхгүй байна» гэв. ОХУ-ын Цэргийн нисэх хүчний ерөнхий командлагч асан армийн генерал Пётр Дейнекин ч  дээрх саналыг дэмжиж байна. Цэргийн түшмэдийн шинэ байгууллагыг байгуулалгүй агаар-сансрын батлан хамгаалах хүчийг Цэргийн нисэх хүчний бүрэлдэхүүнд оруулсан нь дээр гэж тэрээр үзэж байна. Гэвч өөр санал ч бий. Хамгийн гол нь төлөвлөснөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Цэргийн таамаглалын төвийн удирдагч Анатолий Цыганок үзэж байна. «1-рт мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгтэй. Офицеруудийг бэлтгэх Цэргийн академи байх ёстой. Зэвсэг, гэрээ бичгээр цэргийн алба хаагчдыг бэлтгэх хэрэгтэй. Сансрын довтолгооноос хамгаалах системийг ч бэлтгэх хэрэгтэй. Агаар-сансрын цэргийг байгуулах асуудлын шийдвэр зогсонги байдалд орсон билээ. Иймээс одоо дээрх шийдвэр гаргасан. Түүнийг хэрэгжүүлэхэд бараг 2-3 жил шаардагдана» гэж Анатолий Цыганок хэллээ.

    Шинэ төрлийн цэргийг гадаад улс төрийн түвэгтэй нөхцөлд байгуулж байна. ПДХ олон улсын системийг хамтран байгуулах асуудлаар АНУ-тай хийж буй хэлэлцээ саатав. Орос улс өөрийн батлан хамгаалах сансрын бүлгийг байгуулах ёстой гэж шинжээчид санал нэгтэй үзэж байна. АНУ-тай харилцан найр тавьтал тэгэх хэрэгтэй. Өрнөдөд байрлуулж байгаа ПДХ системээ ОХУ-ын эсрэг чиглүүлэхгүй үүрэг хууль ёсоор авахаас Вашингтон татгалзсан явдал гол саад тотгор болов. Орос улсыг түгшүүлсэн хүчин зуйлийг тоохгүй явдал сөрөг дунд хүргэж мэднэ гэж НАТО эвслийн дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин үзэж байна. Тэгээд эрдэмтэд стратегийн тэнцвэрийг алдагдуулах ямар ч оролдлогыг хайхрахгүй байх боломж Орос улсад олгох асуудал дээр ажиллана. Орос улсын цэрэг-техникийн нэг ёсны хариу-Агаар-сансрын батлан хамгаалах хүчийг байгуулах нь  арга буюу  хийсэн алхам  юм.  Гэвч мөн хүчин аюулгүй байдлаа хамгаалах бодит боломж улс оронд олгоно гэж Дмитрий Рогозин үзэж байна. Хэтдээ Оросын түншүүд ПДХ олон улсын хамтрасан системийг байгуулах нь зайлшгүй чухлыг ухамсарлах байх гэж шинжээчид үзэж байна. Гэвч энэ нь одоогоор хэтийн төлөв  төдий зүйл  байсаар байна.