Энэтхэг улсын АЦХ 2017 он гэхэд орос энэтхэгийн хамтран бүтээсэн 5 дахь үеийн 214 сөнөөгч онгоцоор зэвсэглэнэ. Энэтхэг улсын маршал Норман Анил Кумар Браун, Делид болсон хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна. Орос, Энэтхэг улсуудын цэрэг техникийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссийн 11-р хуралдаан эхлэхийн өмнө хэвлэлийн шуурхай хурал болсон юм. Энэ хуралдаан Москвад 10-р сарын 4-5-нд болох юм. Комиссийн хоёр дарга Энэтхэг улсын БХЯ-ны сайд Аракапарамбила Курияна Энтони, ОХУ-ын БХЯ-ны сайд Анатолий Сердюков нарийн уулзалтын гол сэдэв нь 5 дахь үеийн сөнөөгч онгоц байх болно гэж Энэтхэг улсын АЦХ-ний ерөнхий командлагч хэлсэн байна.