Сири улсад теле харилцаа, холбооны тоног төхөөрөмж худалдахыг АНУ хориглолоо. Мөн Сангийн яамны шинэ захирамжийн дагуу Сири улсад хиймэл дагуулын болон газрын холбооны систем худалдахыг америкийн компаниудад хориглосон байна.Сирийн засгийн газрын эсрэг АНУ нэг талын хэд хэдэн хориг арга хэмжээ аваад байна. Ерөнхийлөгч Барак Обама 8-р сард АНУ-ын нутаг дэвсгэр дээр байж болох Сирийн засгийн газрын активуудыг битүүмжлэхийг шаардсан зарлигт гарын үсэг зурсан билээ. Мөн америкийн иргэдийг Сирийн засгийн газартай хамтарсан ямар нэгэн санхүүгийн ажиллагаа явуулахыг хориглосон байна. Бусад улсууд ч гэсэн түүний жишээг дагана гэж АНУ найдаж байгаа юм.