Хуурамч бараатай тэмцэх олон талт худалдааны гэрээнд өчигдөр Токиод гарын үсэг зурлаа. Япон улсын идэвхитэй оролцоотойгоор 2005 онд энэ баримт бичгийг хэлэлцэж эхэлсэн юм. Токиод болсон энэ ажиллагаанд Япон, Австрали, Канад, Марокко, Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Солонгос, АНУ зэрэг 8 улс гарын үсгээ зурлаа. Ойрын үед гарын үсэг зурхаа ЕХ, Мексик, Швец улсууд илэрхийлсэн байна. “Энэ баримт бичигт гарын үсэг зурснаараа олон улсын хамтын нөхөрлөлд эдийн засгийн дээрэмчидтэй тэмцэхэд нь тус болно гэж” Япон улсын ГХЯ-ны сайд Коитиро Гэмба тэмдэглэжээ. Бүх дэлхийн үйлдвэрлэгчдийн сэтгэлийг зовоож байгаа нэг асуудал бол хуурамч бараа их хэмжээгээр тарж байгаа явдал гэж порфессор Игорь Костиков үзэж байна. «Энэ асуудал ахуйн цахилгаан бараа, хувцас, спортын бараа зэрэг ард түмний өргөн хэрэглээний бараа, программ хангамж зэргийг хамарч байгаа юм. Хууль бусаар хөгжим, кинонуудыг хуулбарлаж, тарааж байгаа нь одоо болтол шуугиан тарьсаар байна. Хуурамч бараатай тэмцэх асуудал үнэхээр цаг үеийн асуудал болоод байна. Ийм учраас гарын үсэг зурсан хэлэлцээр чухал баримт бичиг юм. Аливаа барааг лицензтэй технологоор үйлдвэрлэнэ гэдэг зохих хэмжээний чанрын түвшинд байна гэсэн үг. Хуурамч барааг зах зээлээс шахна гэдэг хэрэглэгчдийн ашиг сонирхолыг хамгаалж байна гэсэн үг» гэж Игорь Костиков ярьж байна.

   Эх орны үйлдвэрлэгчдээ хамгаалах засгийн газруудын хүсэл эрмэлзэл энэ баримт бичигт гарын үсэг зурах гол шалтгаан болсон юм. Улсын нэгдлүүд нь “хуурамч барааны дээрэмчдээс” болж асар их хохирол амсдаг Япон улс гарын үсэг зурсан энэ олон талт хэлэлцээрийн санаачлагч нь байхаас өөр аргагүй юм. Хуурамчаар зөвхөн цахилгаан хэрэгслийг хийгээд зогсохгүй хурдан галт тэргийг ч хийж байна. Хурдан галт тэрэг бүтээх салбарт хэд хэдэн технологийг патент авах зорилгоор Хятад улс мэдэгдлээ өгсний дараа оюуны өмчийн эрхийг зөрчиж байна гэж хятадын талыг Япон улс буруутгаад байна. Бээжин Тяньзинийн хоорондох анхны хурданы галт тэргний замыг барих үеэр энэ технологуудийн заримыг үзүүлж байсан юм. Дараа нь хятад улс японы хурдан галт тэрэгний бааз дээр цагт 350 километр хурдлах өөрийн галт тэргийг бүтээсэн юм. Түүнийг бүтээхэд ашигласан зарим нэг технологоо хятадууд патентлаад гуравдах оронд зарах гэж байсан байна. Олон талт хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал японы технологийг хятадууд хууль бусаар хуулбарлаж байгаа явдалтай Япон улс бусад орнуудтай хамт тэмцэх гэж байгааг харуулж байна гэж Даяарчлалын асуудлын хүрээлэнгийн захирал Михаил Делягин «Оросын дуу хоолой»  радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. «Хуурамч бараатай тэмцэх тухай гэрээнд Токиод 8 орон гарын үсэг зурсан явдал юуны өмнө хятадын эсрэг чиглэсэн арга хэмжээ юм. Хуурамч барааны ихэнхийг Хятадад үйлдвэрлэдэг юм. Чанар муутай хуурамч бараа их хэмжээгээр орж ирдэг оросын зах зээл дээр үүнийг бид илүү мэдэрч байна. Бараа орж ирж байгаа хил дээрх оросын хяналтыг маш сайжруулах хэрэгтэй байна» гэж Михиал Делягин үзэж байна.

   Токиогийн хэлэлцээрт гарын үсэг зурсан орнуудын дунд Хятад улс байхгүй байгаа нь үр дүнг нь муутгаж мэднэ. Энэ баримт бичигт одоохондоо 8 орон нэгдээд байгаа нь бага юм. Шинэ хэлэлцээрийн хүрээнд хийсэн эхний алхамууд “эдийн засгийн дээрэмчидэд” сайхан амьдрал амлахгүй байна. Ирэх жилээс хуурамч барааг үйлдвэрлэж тарааж байгаа улс, компани, хүмүүст эрүүгийн харицлага хүлээлгээд зогсохгүй тээвэрлэсэн хүмүүст хариуцлага хүлээлгэнэ гэж талууд тохирсон байна.Хэлэлцээрт орж байгаа улсуудын төр засаг хуурамч барааг хураан авч устгаад зогсохгүй хаана үйлдвэрлэснийг нь тогтоож цаашид мөрдөн байцаах шаардлагатай байна. Ингэснээр хуурамч бараа үйлдвэрлэгчдийг зах зээлээс шахаж чадах эсхийг цаг хугацаа харуулах биз ээ. Ямарч байсан энэ тэмцэл далайн дээрэмчидтэй хийдэг тэмцлээс хэцүү байх болно. Хууль бусаар үйлдвэрлэж байгаа бараа, техникийн үнэ нь хэдэн тэрбум долларт эргэлдэж байгаа юм.