Өнөөдөр хүн төрлөхтөн сансарын эрин зууныг эзэмшсэн өдөр. ЗХУ-д 1957 оны 10-р сарын 4-нд Дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөснийг тохиолдуулаад Олон улсын сансар судлаачдын 18-р их хурлаас энэ өдрийн баталсан юм. Энэ аппарат 92 өдөр нисэж Дэлхийг 1440 удаа тойрсон юм. Харин 1958 оны 1-р с арын 4-нд Дэлхийн атмосферт орж шатсан юм. Энэ хиймэл дагуулаас хүлээж авсан дохионд хийсэн нарийн шинжилгээгээр ионосферийн дээд давхарагыг судлах боломж эрдэмтэдэд бий болсон юм. Аппаратын ажлын нөхцлийн тухай үнэтэй мэдээг олж авсан ба бүх тооцоог шалгах боломж гарсан байна. Мөн атмосферийн дээд давхарагын нягтралыг тодорхойлсон билээ. АНУ 1958 оны 2-р сарын 1-нд “Эксплорер-1” хиймэл дагуулыг хоёр дахь оролдлогоороо хөөргөж байж ЗХУ-ын амжилтыг давтсан юм. Үүний дараа сансарын их замд Их Британи, Франц, Япон, Хятад улсууд бие даан гарсан билээ.