Америкийн  цэргийн хэсэг мэргэжилтэн Ливид очиж, зэвсгийн агуулахуудаас алга болсон 10 мянган зенит-пуужингийн авсаархан зэвсгийг олж устгах даалгаварыг гүйцэтгэнэ. Эдгээр зэвсгийг Ливийн нутаг дэвсгэрээс гаргасан. Гэвч террористуудын гарт орж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. НАТО эвслийн мэдээлснээр зөвлөлтийн буюу болгарын үйлдвэрлэлийн «Стрела-2» зэвсгүүд байна. Тэдгээр нам, дундаж өндөрлөг газраас байг сөнөөх илчээр онилон чиглүүлэх пуужин, хөөргөх төхөөрөмж зэргээс бүрэлдэж байна. Ийм 20 мянга орчим пуужин Каддафигийн агуулахуудад байсан хийгээд, олонхи нь босогчдын гарт орсон бололтой. Эдгээр пуужин ШҮЗ-ийн цэрэгт хэрэггүй гэгийг дурдая. Пуужин агаарт байгаа бай устгах зорилготой. Харин  НАТО эвслийн нисэх хүчин Ливийн агаарын зайг хяналтандаа авсан. Иймээс босогчид зенит-төрлийн пуужингуудыг өндөр үнээр борлуулж болох барааны хувьд агуулахуудаас авсан байх. Ийм барааг худалдан авах этгээд ч олон. Ялангуяа энэ бүс нутагт  «Аль-Каида»-г оролцуулан хэт даврагч олон янзын байгууллагууд Сомали, Ирак, Афганистанд дур зоргоор авирлаж байна. НАТО эвслийн Цэргийн хорооны дарга адмирал Жампаоло Ди Паоли байдал ийн  даамжирсныг зорилго нэгтнүүддээ мэдээлэв.

      Каддафи янз янзын зэвсгийн агуулахуудтай гэж Брюсселиэс Ливид цэргийн ажиллагаа эхлэхийн өмнө ч мэдэгдэж байлаа. Гэвч агуулахаас зэвсэг  алдагдахаас  сэрэмжлэх ямар ч арга хэмжээ аваагүй гэж Цэргийн их сургуулийн багш Олег Кулаков «Оросын дуу хоолой» радиод өгүүлээд «Эвслийнхэн эд бүхнийг харгалзан үзсэн байх гэж бодож байна. Гэвч асуудлыг тоомсорлохгүй байсан. Одоо гэнэтийн явдал болоогүй. Каддафийг огцруулж зайлуулах л гол зорилгодоо хүрэхийн төлөө хөөцөлдсэн» гэв.

   Зенит - пуужингийн авсаархан зэвсэг террристуудын хувьд ховор олдвор болохыг шинжээч онцлов. Түүнийг ганц хүн хэрэглэж чадна. Хэт даврагчид зэвсгийг  байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг сөнөөх зорилгоор төдийгүй, алан хядах ажиллагаанд хэрэглэхийг оролдоно. 2002 онд кенийн Момбаса хотод жуулчидын сууж явсан израилийн нисэх онгоцыг террористууд чухам «Стрела-2» зэвсгээр буудсан билээ. Азаар тэр үед сүйрэл болоогүй  гэж мэргэжилтнүүд үзэж байна. Зенит-пуужингийн зэвсгээс өөр төрлийн зэвсэг ливийн агуулахуудад хадгалагдаж байсан. Террористуудыг баярлуулах олон төрлийн маш олон зэвсэг агуулахад байсан, байсаар байна. Ливийн өнөөгийн нөхцөлд хэт даврагсдад хэн ч саад учруулж чадахгүй. Урьдын төрийн аюулгүй байдлын системийг устгаад шинийг байгуулаагуй байна. Зенит-пуужингийн авсаархан зэвсгийн тухайд гэвэл үлэмж хэсгий нь Ливиэс гаргаж, лалын радикал үзэлтнүүдэд өгсөн байх гэж шинжээчид үзэж байна. Байдлаас харахад америкийн мэргэжилтнүүд эдгээр зэвсгийг нэлээд удаан эрэх бололтой.