Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай алан хядах ажиллагаатай хамтран тэмцэхийг Пакистан улсад уриаллаа. Хэрвээ Исламабад Кабул хоёр энэ чиглэлд хамтран ажиллахгүй бол алан хядах ажиллагаа бүс нутгийн бусад улсуудад тархах болно гэж Карзай өчигдөр ард түмэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Энх тайван, тогтвортой байдалд хүрэх гэсэн афганын ард түмний эрмэлзэл талибуудын талаас дэмжлэг олсонгүй гэж Карзай тэмдэглэсэн байна. “Энх тайван бол бидний зорьж байгаа шудрага эрмэлзэл байсан одоо ч байгаа харин талибууд болоод тэднийг дэмжигчид алан хядах ажиллагаагаар хариулсан юм гэж” тэр хэлсэн байна. Афганы ерөнхийлөгчийн хэлсэнээр энх тайванд хүрэх гэсэн нэг талын хүчин чармайлт үр дүнд хүрсэнгүй. Афганын төр засаг энх тайвны эсрэг дайсантай шийдвэртэй тэмцэх болно гэж ерөнхийлөгч Карзай онцлон тэмдэглэсэн байна.