Орос, Белорус, Казахстан улсуудын байгуулж байгаа Европ - азийн холбоонд /ЕАХ/ бусад улс нэгдэхэд нээлттэй байна. ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин өнөөдөр “Известия” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ ингэж бичсэн байна. Гаалийн холбоо, Эдийн засгийн нэгдсэн орон зайд Орос, Белорус, Казахстан улсууд аль хэдийнээ нэгдэн ажиллаж байгаа нь Европ - азийн холбоо байгуулах тийшээ хийсэн анхны алхам гэж бичсэн байна. Ажиллах хүч, үйлчилгээ, хөрөнгө мөнгө чөлөөтэй шилжиж байгаа 165 сая хэрэглэгчтэй агуу том зах зээлийг бий болгох энэ төсөл нь зөвлөлтөөс хойшхи орон зайд нэгдэж байгаа чухал алхам юм. ЕАХ  2012 оны 1-р сарын 1-ээс гараандаа орно гэж В. Путин сануулсан байна.