0  ОУ энэ оны сүүлчээр ДХБ-д нэгдэнэ гэж АНУ-ын худалдааны асуудлаарх тэргүүлэх мэргэжилтэн Рон Крик  мэдэгдсэн байна. Тэрээр Вашингтонд ОУ-ын нэгдүгээр дэд ерөнхий сайд Игорь Шуваловтой уулзсан юм. Ойрын үед ОУ, Гүрж улсуудын хоорондох эдийн засгийн маргаатай асуудлуудыг шийдвэрлэсний дараа ОУ ДХБ-д нэгдэхэд учирч байсан саад тотгорууд арилна гэж америкийн тал найдаж байна. Москва ДХБ-тай гишүүнчлэлийн тухай асуудлаар 17 жилийн турш хэлэлцэээр хийж байна. Өнөөдрийн байдлаар ОУ-ыг ДХБ-д элсүүлэх Ажлын хэсгийн бүх 60 улстай бараа, үйлчилгээний зах зээлд нэвтрэх хоёр талын хэлэлцээрийг хийгээд байна.