«Хойд урсгал» хийн хоолойг 11-р сарын 8-нд ашиглалтад оруулах тухай өнөөдөр Москвад «ГАЗПРОМ» компанийн тэргүүн Алексей Миллер Оросын ерөнхий сайд Владимир Путинтай уулзахдаа мэдээлэв. Анхны ээлжийн хоолойг  барьж дууссан. Хоолойгоор хий дамжуулж, ашиглалтад оруулахад бэлдэж байна гэж тэрээр тодруулан хэллээ. 1220 км урт хийн хоолойг оросын Выборгоос германы Грайфсвальд хүртэл Балтын тэнгисийн ёроолоор барьж байна. Эхний ээлж нь жилд 27,5 тэрбум шоо метр хий дамжуулна. 2012 оны намар 2 дахь ээлжийг ашиглалтад оруулснаар  жилд  55 тэрбум шоо метр хий дамжуулах боломжтой болно. «ГАЗПРОМ» «Хойд урсгал» хийн хоолойгоор Герман, Дани, Голланди, Бельги, Франц, Их Британи улсуудад хий нийлүүлэх урт хугацааны хэлэлцээрүүдэд гарын үсэг зуржээ.