10-р сарын  3-7-нд Оросын хэсэг шинжээчид «Нээлттэй тэнгэр» олон улсын гэрээг хэрэгжүүлэх хүрээнд Туркийн нутаг дэвсгэрийн дээгүүр ажиглалтын нислэг хийх тухай ОХУ-ын БХЯ-ны төлөөлөгч өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Оросын нисэх онгоцоор нислэг хийх  оросын ба туркийн мэргэжилтнүүд  ажиглалт хийх техник хэрэгслийг хэрэглэх журамд хяналт тавих юм. 1992 онд Европын аюулүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн  27 улс  «Нээлттэй тэнгэр» гэрээг батласан билээ. Гэрээ харилцан тусламж, итгэлцэлийг бэхжүүлэх зорилготой.Эдүгээ 34 улс тус гэрээнд нэгдээд байна.