Оросын ерөнхий сайд Владимир Путин япон, солонгос, хятад түншүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх  тодорхой саналуудыг бэлтгэхийг «ГАЗПРОМ» компанид даалгав. Ерөнхий сайд Москвад компанийн тэргүүн Алексей Миллертэй уулзахдаа солонгос,хятадын түншүүдтэй бараг бүх чиглэлээр хэд хэдэн сайн төсөлтэй байгааг тэмдэглэв. «Сүүлийн үед японы түншүүд маань эрчим хүчний хүрээнд харилцаагаа өргөжүүлэхийг их сонирхож байна» гэж Путин хэллээ. Азийн түншүүдийн худалдан авахаар төлөвлөсөн оросын байгалийн хийн  хэмжээ хэтдээ европын зах зээлд нийлүүлэх хэмжээнд ойртох боломжтой гэж Миллер мэдээллээ.