Сирийн засгийн газрын цэрэг Растан хотыг бараг бүрэн хяналтдаа авсан байна. Эдгээр цэрэг тус хотын төлөө сөрөг хүчинтэй хэд хэдэн өдөр байлдсан  гэж британийн Би-Би-Си телевиз, радиогийн корпораци сирийн идэвхтнүүдийн мэдээллийг үндэслэн уламжилжээ. Зарим мэдээллээс харахад радикал лалын үзэлтнүүд сөрөг хүчний эгнээнд идэвхтэй ажиллаж байна. Тэд сөрөг хүчний бух тэмцэл хөдөлгөөнд оролцож, тайван эсэргүүцлээ зогсоож, зэвсэг хэрэглэхийг уриалж байна. Сири иргэний дайнд тун ойртсон, олон улсын довтолгооны аюул тулгарсан гэж шинжээчид үзэж байна. Лалын радикал  үзэлтнүүд сөрөг хүчнийг дэмжиж байгаа нь Асадад тус болж магадгүй гэж Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдлын төвийн тэргүүлэх шинжээч Владимир Сотников үзэж байна. «Эдүгээ Асадын дэглэм дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө өөрсдийгөө зөвтгөхийн тулд бололцоотой бүхнийг хийж байна. Мөн шахалтыг зөөлрүүлэхийг оролдож байна. Гадаадын радикал үзэлтнүүд  дэглэмийх нь эсрэг тэмцэл хөдөлгөөнд оролцож, Сирийн байдлыг тогтворгүй болгохыг оролдож байна.Ерөнхийлөгч сирийн ард түмэнтэй хамт үүнд эсэргүүцэл үзүүлж байна гэж Асад хэллээ.Энэ нь Асад хүч хэрэглэсээр байгааг тайлбарлсан үйл явдал болсон»  гэж Владимир Сотников хэллээ.

  Негее талаас Асад «Лалын ахан дүүс» байгууллагын дэмжлэг хүлээсэн сөрөг хүчний идэвхжлийг тогтоон барьж чадахгүй байх. Тэгвэл Сирид иргэний дайн эхлэнэ гэж улс төр судлаач, дорно дахиныг судлагч Георгий Мирский анхааруулан хэлээд «1982 онд одоогийн еренхийлегчийн эцэг Хафез Асад «Лалын ахан дуус» Хама хотноо бослого дэгдээсэн уед их буугаар  хотын хагасыг эвдэж нураасан билээ. Тэр уед 20 мянган хунийг хенеежээ. «Лалын ахан дүүс» үг дуугүй болсон ч юу ч мартаагүй. Одоо тэд ахин идэвхжиж байна. Ойрын үед Сирид «Лалын ахан дүүс» радикал лалын зэвсэгт отрядуудыг байгуулж, Башар Асадад хохирол учруулах нь дамжиггүй» гэв.Иргэний дайн дэгдээсний дараа гадаадын довтолгоо эхлэж бололтой. Одоогоор өрнөдийн орнууд сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс идэвхтэй оролцохоос түдгэлзэж байна. Тэд Афганистан, Ирак, Ливи улсуудад цэргийн кампанит ажиллагаа явуулсаар байна. Үүний хамт НҮБ сирийн эрх баригчдын харгис хэрцгий ажиллагааг зэмлэн буруушаасан тогтоол дээр ажилласаар байна. Орос улс мөргөлдөөнийг даамжруулахгүй баримт бичгийн хувилбарын төлөө байгаагаа илэрхийлсэн. Сүүлчийн хэлэлцүүлгийн үеэр Герман, Франц, Их Британи, Португал зэрэг европын дөрвөн улс «хориг» гэдэг үгийг тогтоолын эх бичгээс хасав. Одоо тэд Сирийн эсрэг арга хэмжээ тусад нь авахыг санаачлав. Өрнөдийн орнууд араб дахинд бас нэг мөргөлдөөнийг шатлан өргөжүүлэх гээгүй байх. Гэвч радикал лалын үзэлтнүүд өөр үзэл бодолтой  байгаа. Ямар байсан ч тэд Асадтай байлдан дайтаж мэднэ.