Оросын сурагчид 10-р сараас  эхлэн мансууруулах бодисыг илрүүлэх тестээр шалгуулна. Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн оролцсон Төрийн зөвлөлийн хуралдаанаар тус санаачилгыг дэмжин сайшаасан юм. Мансууруулах бодисын аюултай хийх тэмцэлд цогц арга хэмжээ зайлшгүй чухал. Хүүхэд залуучуудыг энэ талаар шалгах нь ийм  арга хэмжээний нэг болно гэж ерөнхийлөгч мэдэгджээ.Оросын хэд хэдэн бүс нутаг ийм тестээр шалгуулахад зохих туршлага хуримтлуулсан. 2006 оноос 20 сая гаруй сурагч ийм тестээр шалгуулсан  мансууруулах бодис хэрэглэж байгаа 20 мянга орчим хүүхэд залуучуудыг илрүүлсэн байна. Эдүгээ оросын бүх өсвөр насны хүүхэд өөрсдийгөө шалгах боломжтой боллоо. Санал асуулгын үр дүнгээс харахад манай орны иргэдийн 83 хувь нь ийнхүү шалгах саналыг дэмжиж байна гэж Олон нийтийн саналыг судлах бүх оросын төвийн нийгэм-улс төрийн судлалын удирдах газрын тэргүүн Степан Львов тэмдэглэн хэлээд «Юуны түрүүнд насанд хүрээгүй хүүхэдтэй хүмүүс мансуурулах бодисын талаар сурагчдыг шалгах саналыг дэмжиж байна. Энэ арга хэмжээ мансууруулах бодисын хэрэглээг бага дээр нь илрүүлж, сэргийлэн сэрэмжлэх, эмчлэхэд туслана гэж санал асуулгад оролцогчдын 23 хувь нь үзэж байна. Хүүхдүүдэд тавих хяналт сайжрана. Мансууруулах бодис хэрэглэж үзснийгээ насанд хүрэгсэдээс эмээж хүүхдүүд нуудаг хэмээн арван хүний нэгэн нь үзэж байна» гэв.

    Гэвч тест өгөх нь хүний эрхийг зөрчсөн хэрэг гэж санал асуулгад оролцогчдын бараг гуравны нэг нь үзэж байна. Шинжилгээ сайн дураараа хийлгэнэ. Хэнийг ч албадахгүй, бүгдийг шалгахгүй  гэж Нийгмийн хамгаалал,эрүүл мэндийн яам батлан илэрхийлэв.Шинжилгээ амархан. Шээс, шүлс, цус зэрэг биологийн шингэн зүйлийг л шинжлэх юм. Шинжилгээний дүн 15 минутын дотор гарна.Харин цусны шинжилгээ бүрэн мэдээлэл өгнө гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эсрэг бие цусанд бараг хагас жил хадгалагдана. Өсвөр насны хүүхэд  мансууруулах бодис сүүлийн 3-4 сард  хэрэглэсэн үгүйг илрүүлж болно.

     Юуны түрүүнд мансууруулах бодисын мафитай тэмцэх хэрэгтэй гэж Оросын залуучуудын олон нийтийн танхимын гишүүн Дмитрий Гудков үзэж байна. Тэр хэлэхдээ «Москва, Санкт_Петербург болон томоохон өөр хотуудад чухам хаана мансууруулах бодисыг худалдаж байгааг Интернетээс   минутын дотор мэдэж болно. Энэ мэдээллийг амархан олно. Гэвч хууль сахиулах байгууллагуудын ажил үр дүнгүй байна. Эдүгээ чухам хэн мансууруулах бодисыг тархааж байгааг мэдсэн ч шийтгэх аргагүй» гэв.Сурагчид дээрх тестийг өгөх нь эцэг эхчүүдийг мансууруулах бодисыг сургуульд тархаахтай хийх тэмцэлд оролцуулах боломж олгоно гэж залуу улс төрч үзэж байна. Түүнээс гадна хүүхэд нь юунд дуртайг мэдэхэд эцэг эхчүүдэд туслана. Ийм мэдээлэл нэн чухал юм. Өвчинг бага дээр нь илрүүлсэн нь дээр. Харин хор уршигтай нь тэмцэхэд тун хэцүү. Залуу үеийнхнийг аймшигт бодисоос аврах хэрэгтэй. Тэр тусмаа статистикийн тоо баримтууд  гутрангүй сэтгэгдэл төрүүлж байна. Оросын арван сурагчийн нэг нь, таван оюутны нэг нь мансууруулах бодис хэрэглэж байна.