АНУ, НАТО эвслийн радарыг  байрлуулахыг эсэргүүцсэн жагсаал өчигдөр Туркийн зүүн-өмнөд нутагт боллоо. Умард Атлантын шийдвэрийг дэмжиж, түүнийг хэрэгжүүлэхэд аль болохоор туслаж байгаа засгийн газрынхаа үйл ажиллагаанд дүргүйцсэн 5 мянга орчим  иргэд  сөрөг хүчний уриалгаар жагсаалд оролцов.Пуужингийн довтолгоо  тухайлбал Ираны  ийм довтолгоог  урьдчилан  мэдэгдэх радарыг АНУ, НАТО эвслээс Европт байгуулж буй ПДХ системийн хүрээнд байрлуулна. Өнгөрсөн онд Лиссабонд болсон эвслийн дээд хэмжээний уулзалтаар ийм шийдвэр гаргасан билээ.