Өнөөдөр Москва болон Хар тэнгисийн Сочи хотод «Сочид болох ХХ11 Олимп.Өвлийн спортын  төрөл»» цувралыг нээх анхны өдрийн дугтуй ба шуудангийн маркад дурсгалын тамга дарна.Цанын уралдаан, трамплинаас  харайлт, шорт-трекэд зориулсан гурван марк шуудангийн шинэ цувралыг нээх юм. Эдгээр маркийг тус тус 960 мянган ширхгээр хэвлэн гаргана. Шинэ марк, дугтуйг тамга дарсаны дараагаар эргэлтэд оруулна. Шуудангийн 4 блок, янз янзын сэдэвт 45 марк ба ил захидлуудыг өвлийн ХХ11 Олимп, Паралимпийн өвлийн наадамд зориулан гаргах юм. Өвлийн спортын  төрөл, олимпийн спортын барилга байгууламж түүнчлэн Краснодарын хязгаарын байгаль, түүх дурсгалын хөшөөнүүд шуудангийн марк, дугтуй, ил захидлын сэдэв болсон байна.