Энэтхэгийн БХ-ын сайд Араккапарамбил Куриан Энтони өнөөдөр Москвад хүрэлцэн ирж, орос-энэтхэгийн цэрэг-техникийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанд оролцоно. Хуралдаан 10-р сарын 4,5-нд болно. Энтони гурван өдрийн айлчлалынхаа үеэр Поклонная өндөрлөг дэх цэргийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, Москва орчмын Жуковский хотод зочилно.Тус хотод түүнд МАКС-2011 нисдэг техникийн үзэсгэлэнгийн хүрээнд анхны нислэг хийсэн оросын 5 дахь үеийн сөнөөгч нисэх онгоцны загварыг үзүүлэх юм. «Интерфакс» агентлагийн уламжласнаар талууд комиссын хуралдаан дээр  өнөө,ирээдүйн цэргийн төслүүдийг авч үзэж хэлэлцэнэ. FGFA 5 дахь үеийн сөнөөгч нисэх онгоцыг зохион  бүтээх хамтрасан төсөлд гойд анхаарал тавих юм. Энэтхэг улс 2020 оноос эхлэн 250-300 нэгж 5 дахь үеийн сөнөөгч нисэх онгоцоор цэргээ зэвсэглэхэд  20 жилийн дотор 35 тэрбум орчим ам доллар зарцуулахад бэлэн байна.