Орос улс ГЛОНАСС тойрог замын бүлэгт багтах хиймэл дагуулуудын тоог ахин сэргээв. Мөн системийн 24 дэх хиймэл дагуул бүхий «СОЮЗ» зөөгч пуужинг даваа гаригт шилжих шөнө Плесецк сансрын хөлгийн буудлаас амжилттай хөөргөв. Түүнийг ашиглалтад оруулснаар Орос улс олон улсын бүх байгууллагад  GPS системтэй АНУ-тай тэнцэнэ гэж Оросын сансрын агентлагийн дэд тэргүүн Анатолий Шилов сэтгүүлчдэд мэдэгдлээ. 1996 онд ГЛОНАСС хиймэл дагуулын бүрэлдэхүүнд бүр 24 хиймэл дагуул орж байсныг тэрээр дурдав. Гэвч дараа нь систем задарсан юм.Энэ удаагийн хөөрөлтээр хиймэл дагуулын тоог нь бүрэн сэргээсэн. 24 аппарат бүхий  ГЛОНАСС-ын дохиог дэлхий даяар хязгааргүй орон зайд хүлээж авах боломж олгож байна.