Улс төрчид хүчин чармайлт гаргасан ч «өөдрөг үзэл» гэдэг үгийг хөрөнгө оруулагчид ба эдийн засагчид бараг хэрэглэхгүй байна. «Их хорь» хямралаас гаргах замын зураг боловсруулна гэсэн найдвар бутсэнгүй. Хөрөнгө оруулагчид Европын тогтворжуулах сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлаар энэ долоо хоногт явуулсан санал хураалтад гутрангүй хандав. Зах зээл европын орнуудын удирдагчдад итгэхгүй байгаа нь 9-р сарын сүүлчийн долоо хоногт илрэв. Английн Банкны мөнгөний бодлогын хорооны  гишуун асан эдийн засагч Дэвид Блэнчфлауэр Bloomberg телевизийн сувагт ярилцлага өгөхдөө европын орнуудын удирдагчдын хүчин чармайлт шинэ буурал үүсэхээс сэрэмжилж чадахгүй гэж мэдэгдээд: «Маш бага байна. Их оройтсон» гэж хөрөнгө оруулагчид ярьцгааж  байна. Эдүгээ зах зээлүүд эрх баригчдаас туруулж байна. Берлин буюу Парист шийдвэр гаргагчид юу ч хийхгүй байсан нь дээр. Зах зээл ямар арга хэмжээ авах, сорилтыг яаж давахыг өөрөө харуулна  хэмээн үзжээ. Харин ийм нөхцөлд зах зээл хямрал уусгэхийг оролцуулан «дураараа авирлана». Ухаалаг бус бодлого найдвар төрүүлэхгүй байна. Улс төрч, эмчийн нэгэн адил хорлохгүй  байх гол үүрэгтэй шүү. Одоо тэд сөрөг ажиллагаа явуулж байна гэв. Хөрөнгө мөнгө нэмэх замаар евро бусийн асуудлыг шийдвэрлэх механизм буруу байна. Тэр ахин өр тавихад улс орнуудыг турхирч байна. Ийм нөхцөлд сэргэн босох тухай өгүүлж үл болно гэж оросын эдийн засагч Елена Туржанская үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Тогтворжуулах сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх ганц замаар зохих үр дүнд хүрэхгүй. Мөн арга барил өрийг цаашид нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлвэл хатуу хэмнэх болзлоор ээлжит зээл олгоно. Ийм арга хэмжээ ДНБ-ийг  ялимгүй ч хэмжээгээр  нэмэгдүүлэхгүй байж төрийн өрийг өсгөж нэмэгдүүлнэ» гэв. Дээрх механизмыг үр дүнтэй гэж зөвшөөрсөн ч мөнгө хүрэлцэхгүйг эдийн засагчид тэмдэглэв. Грекийн төрийн өр бараг 400 тэрбум евро боллоо. Харин европын хөгжилтэй эдийн засагтай улсын нэг Италийн өр 2 триллион еврод дөхсөн байна. Гэвч ЕХ-ны эрх баригчид Италид яаралтай тусламж үзүүлэхгүй байна. Улс төрчид хямралыг гааруулахаас сэргийлэн сэрэмжлэхийн тулд буурьтай арга хэмжээ авах ёстой гэж шинжээчид тэмдэглэв. Грек өрөнд идэгдснийг баригдасныг нь хямралаас гарах хатуу боловч зөв зохистой хувилбар гэдэгт оросын санхүүгийн шинжээч Игорь Николаев итгэж байна. Хямрал өөр олон улсыг хамрана гэж бүгд эмээж байна. Ийм хэрэг явдлаас сэрэмжлэхэд бүх хүчин чармайлтыг дайчлах хэрэгтэй. Жишээ нь Грекийн талаар хатуу шийдвэр ухамсарлтай гаргаснаар хямрал гүнзгийрэхээс сэрэмжилж болно гэж Игорь Николаев хэллээ. Олон улсын валютын сангийн хөрөнгө хямралд нэрвэгдсэн орнуудыг аврахад хүрэлцэхгүй гэж сангийн тэргүүн мэдэгдлээ. Кристин Лагард ЕХ-нд мөнгөөр туслах хүсэлт Орос болон БРИКС бүлгийн бусад улсад тавьжээ. Гэвч ОУВС-аас үүнд гол үүрэг гүйцэтгэх ёстой гэж Москва үзэж байна. ОХУ-ын сангийн дэд сайд Сергей Сторчак «ОДХ» радиод жич ярилцлага өгөхдөө шинэ механизмыг зохиох хэрэггүй гээд: «БРИКС бүлгийн орнууд хууль тогтоомжийнхоо хүрээнд ажиллагаа явуулах ёстой. Тухайлбал Орос Хятад хоёр улс «мөнгөө нийлүүлээд» ямар нэг хэмжээний хөрөнгө Европт өгч чадахгүй. Европ биеэ даасан олон зээлдүүлгчтэй. Бүгдэд нэг зэрэг туслах аргагүй. ОУВС-ийн боломжийг өргөжүүлэх хэрэгтэй гэж БРИКС бүлэг үзэж байна. Бид санхүүгийн хямралын аюултай холбогдуулан хамтын ажиллагааны олон янзын хэлбэрийг төсөөлж мэднэ. Гэвч үнэн хэрэг дээр ОУВС л цорын ганц хэрэгсэл болсон» гэжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама еврогийн бүсийн байдлыг доройтуулахад нөлөөлөв. Европын улс төрчид хямралыг зохицуулж чадахгүй гэж тэрээр мэдэгдлээ. Харин АНУ-ын засаг захиргаа  улс орондоо төрийн өр, ажилгүйдлийн асуудлыг бас шийдвэрлэж чадахгүй байна. Санал зөрөлдөөн шинэ бууралыг өдөр бүр ойртуулж байна гэж шинжээчид тэмдэглэв. Leman Brothers хөрөнгө оруулалтын банк дампуурснаас хойш гурван жил өнгөрсөн үед ийм хэрэг явдал болж байгаа нь тэмдэглүүштэй. Тэртээх намрын дампуурал хэнд ч сургамж болоогүй байх шиг байна.