Энэ оны 9-р сарын эхээр эмхлэн байгуулсан японы засгийн газрын чансаа 54 хувь хүртэл унав. Өнөөдөр японы Киодо мэдээллийн агентлагаас явуулсан олон нийтийн санал асуулгын дүн үүнийг илтгэн харуулав. Засгийн газар идэвхи санаачилгагүй байгааг судлагчид тэмдэглэжээ. Үүний хамт санал асуулгад оролцогчдын ихэнх нь Ёсихико Нодой тэргүүтэй засгийн гараас дэвшүүлсэн 3-р сарын 11-д Японыг нэрвэсэн газар хөдлөлт, цунамийн хор уршгийг арилгах гуравдахь нэмэлт төсвийг батлах санаачилгыг дэмжив. Гай гамшгийн уршгаар «Фукусима» АЦС-д осол гарч, цацраг идэвхит бодис гадагшаа нэвтрэн гарсан билээ.