Сирийн баруун хэсэгт орших Растан хотыг бүрэн хяналтдаа авсан гэж Сирийн эрх баригчид мэлээллээ. Хот ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцэгчдийн хяналтад хэд хэдэн долоо хоногийн турш байсан. «Халед бин аль-Валид» хэмээх оргодол суман цэрэг хотын батлан хамгаалалтын үндэс болжээ. Асадын арми танк, пулемётоор буудсаны дараа тус суман цэрэг Растан хотыг арга буюу орхиж зайлсан байна. Мягмар гаригаас хойш нийт 130 хүн хотод амь үрэгджээ. Засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн 3-р сарын дундуур Сирид эхлэв. Мөргөлдөөнд 2700 гаруй хүн хэлмэгдээд байна. Сөрөг хүчин ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулж, улс төрийн өөрчлөлт гаргахыг шаардаж байна.