Алтай нуруу аялагчид ба уулын цана сонирхогчдын төдийгүй учир битүүлэг алмасдын сонирхолыг татаж байна. Сүүлийн үед алмасын тоо Сибирийн өмнөд Кемеров мужийн уулархаг нутагт өсөн нэмэгдсэн гэж эрдэмтэд ба судлаачид үзэж байна. Алмасыг улам олон хүн сонирхох болсон. Алмасын асуудалд зориулсан Олон улсын практик-эрдэм шинжилгээний бага хурал Орос улсад хуралдана. Гоминид бол хүн дүрст сармагчин юм. Гоминалоги бол гоминидыг судлах ухаан гэдгийг 10-р сард Кемеров мужид цугларагсдад тайлбарлах шаардлагагүй байх. Канад, Швед, Монгол, Хятад, Эстони, Оросын алмас сонирхогч судлагчид олон улсын чуулга уулзалтад оролцоно. Тухайлбал ОХУ, АНУ-ын эрдэмтэд төрөл зүйн талаар алмас хүнтэй төстэйг нотлосон судалгааны дүн болон алмасын дуу хоолойн бичлэг, гэрэл зураг, дүрс бичлэгийг үзүүлж танилцуулна. Гол төлөв Хойд Америкт төреөл зүйн судалгаа хийж байна. Алмасыг АНУ-д бигфут гэдэг. Тэд дэлхийн хүрэхэд хэцүү нутагт суурьшсан гэж Олон улсын алмасын судлалын төвийн захирал Игорь Бурцев хэлээд: «Өнөөгийн хүн бий болохдоо неандертальц мэт өөр хоёр хөлтнийг устгасан гэсэн дүгнэлт сүүлийн үед хийж байна. Неандертальц бидэнд нэлээд ойр байсан. Хүн тэднийг устгасан хийгээд нэг хэсэг нь хүрэхэд хэцүү уулархаг нутагт шилжсэн бололтой. Тэд олон арван мянган жилийн дотор хөдөлмөрийн зэвсэг, хувцас хунар, галгүйгээр онгон байгальд амьдарч дассан байх. Хүн дайсан болсон учир түүнээс холдож зайлсхийж байгаа нь мэдээжийн хэрэг. Тэд хүн бараг хүрэхгүй газарт шөнө идэвхтэй байдаг. Алмас хүнээс холдож зайлсхийхгүй байсан бол бүрмесен сенех тавилантай болох байв. Хүмүүс тэднийг устгах байсан» гэв. Алтай нуруунд чухам хичнээн алмас суурьшсаныг хэлэхэд хэцүү. Хэдэн арван алмас байх бололтой гэж Игорь Бурцев үзэж байна. Алмас байна гэж орон нутгийн оршин суугчид ярьцгаадаг. Зарим нь учир нь битүүлэг амьтныг үзжээ. Харин орчин цагийн хүн алмастай биеэчлэн учирсан тухай мэдээлэл тун ховор. Алмасын амьдралын ул мөр байгааг хэн ч үгүйсгэхгүй байна. Урьд хүн хөл тавиагүй нутагт алмасын ул мөрийг  илрүүлэв. Тавхай нь 30-35 см урт болон 1,5-2 метр өндөр, бараг 250 кг жинтэй. Мөн нэг ёсны овоохой, «мушгисан» мод ойд тааралдана. Мэргэжилтнүүд бага хурал хийлгэхээс гадна алмас суурьшсан байж магадгүй хэмээн үзсэн Сибирийн өмнөд хэсэгт Уулын Шорид очиж судалгаа хийнэ. ШУА-ийн шинжилгээний анги алмас эрэж эхлэсэн 1958 оноос хойш түүнийг ийнхүү гойд сонирхоогүй байна. Төрийн байгууллагуудаас хагас зуун жилд анх удаа үүнд буурьтай хандаж эхлэв. Кемеров мужийн засаг дарга Аман Тулеев энэ оны бага хурлыг санаачилж дэмжиж байна. Ийм өөрчлөлт бус нутгийн байдалд нааштай нөлөөлөв. «Алмасын мөрөөр» чиг зам уулын цана, ууланд авиран гарах, морь унаж зугаалах зэрэг аялалд нэмэгдсэн юм.