Энэтхэг улсад улс үндэстний эцэг гэгдсэн энэтхэгийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Махатма Гандийн мэндэлсний 142 жилийн ойг тэмдэглэж байна. Улс төрчийн дурсгалд зориулсан ойн ёслолыг энэтхэгийн телевизийн бүх сувгаар нэвтрүүллээ. Энэтхэгийн эрх баригч» Энэтхэгийн үндэсний конгресс» намын тэргүүн Соня Гандийг оролцуулан нэрт олон улс төрч ёслолд оролцов. Соня Ганди АНУ-д мэс засал, эмчилгээ хийлэгснийхээ дараа олны өмнө анх удаа үг хэллээ. Энэ завсар түүний хүү, тусгаар тогтносон Энэтхэг улсын анхны еренхий сайд Жавахарлал Неругийн жич хүү Рахуль Ганди намыг түр удирджээ.