Төв Хятадын Хубэй мужийн уулархаг нутагт автобус хавцалд унасны уршгаар 16 хүн амь үрэгдэв. Бас нэг хүн сураггүй алга болжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр бас 17 зорчигч шархдаж бэртсэн байна. Аадар бороо орж байсан нөхцөлд автобус чиг замаа алдаж хэдэн арван метр өндрөөс уулын голд унажээ. Сураггүй алга болсон зорчигчийг эрсээр байна.