Түрк улс «баруун чиглэлээр» Украин, Румын, Болгар гурван улсыг дамжин байгалийн хий нийлүүлэх тухай Орос улстай байгуулсан хэлэлцээрийн хугацааг сунгахгүй гэж тус улсын эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Танер Йылдыз мэдэгдлээ. Өнөөдөр Британийн Би-би-си телевиз, радиогийн корпорацийн мэдээлснээр Москва түлшний үнийг Анкарагийн хүссэн хэмжээгээр хямдруулахаас татгалзсан тул ийм шийдвэр гаргажээ. Хэлэлцээрийн хугацааг сунгахаас татгалзаж болзошгүй гэж өнгөрсөн пүрэв гаригт Йылдыз мэдэгдсэн билээ. Оросын байгалийн хийг өөр чиглэлээр нийлүүлэх хэлэлцээрүүд хүчин төгөлдөр хэвээр байна гэж тэрээр онцлов.