Олон улсын экспедици ирэх долоо хоногт алмас суурьшсан хэмээн үзсэн Сибирийн Уулын Шори орохоор мордоно. Орос, АНУ, Канад, Монгол, Швед, Эстони, Хятадын мэргэжилтнууд шинжилгээний ангид багтсан байна. Мөн алмас орших онолын боломжийн асуудлаар тэнд бага хурал хийх юм. Алмас төрөл зүйн талаар хүнтэй адил төстэйг гэрчлэн харуулсан судалгааны дүн болон алмасын дуу ярианы бичлэг, хосгүй гэрэл зураг, дурс бичлэгийг  бага хурал дээр танилцуулна. Ийм өргөн цар хүрээтэй арга хэмжээ 1958 оноос хойш анх удаа Орос улсад болж байна. ЗХУ-ын ШУА-ийн экспедици мөн онд алмас эрэж эхлэсэн билээ.