Палестины чөлөөлөх байгууллага ойрхи дорнодын асуудлыг шийдвэрлэхэд зуучлаж байгаа Орос улс, АНУ, НУБ, ЕХ-д хандан энх тайван үйл явцыг сэргээх тухай мэдэгдлээ тодруулахыг уриалсан гэж Палестины чөлөөлөх байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн Набиль Шаат Иордан голын баруун эрэг дэх Рамаллахад мэдэгдэв. Түүний хэлснээр бол Палестины удирдлагааас зуучдын санаачилгад нааштай хандаж байна. Гэвч зуучлах этгээдүүд хэлэлцээ хийж эхлэх болзолын хувьд сууринг байгуулах ажиллагаагаа зогсоох зөвшөөрөл Израилиэс авсан үгүй нь тодорхой бус байна. Баасан гаригт Палестины автономи НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх тухай мэдүүлгээ албан ёсоор олгов. Тэгээд дөрвөн зүүчийн төлөөлөгчид түүний дотор ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров Израиль ба Палестинд хандан энх тайван үйл явцыг сэргээх асуудлаар бэлтгэлийн хэлэлцээ нэг сарын дотор хийхийг уриалжээ.