Энэтхэг улс цөмийн тогтоон барих бүрэн хэмжээний хүчийг бий болгох тийшээ хийж байгаа алхамаа үргэлжлүүлсээр байна. Баасан гаригт цөмийн зэвсэг хүргэх боломжтой “Агни-2” баллистик пуужингаа амжилттай туршлаа. Энэ пуужин Орисс мужын Чандипур цэргийн туршилтын талбараас хөөрч онох ёстой байгаа устгасан байна гэж “Хиндустан таймс” сонин мэдээлсэн байна. Энэ есдүгээр сард пуужингийн техникийг 3 дахь удаагаа амжилттай туршиж байгаа нь Энэтхэг улс өөрийн цэргийн хүчин чадлаа бэхжүүлэх тийшээ онцгой урагшлан ахисныг харуулж байна. Шумбагч онгоцноос болон газар дээрээс харавхад зориулсан “Шаурья” баллистик шинэхэн пуужинг Чандипур талбараас 9-р сарын 24-нд хөөргөсөн юм. Одоо барьж байгуулж байгаа энэтхэгийн анхны атомын шумбагч онгоцийг  “Шаурья” пуужингаар зэвсэглэх юм. Энэ пуужинг амжилттай туршсан тэр талбараас 2 хоногийн дараа “Притхви-2” пуужинг бас хөөргөсөн юм. “Притхви” төрлийн пуужингууд энэтхэгийн цөмийн зэвсгийн тусгай командлалын зэвсэглэлд байдаг юм. Цөмийн тогтоон барих хүчний стратегийн пуужингийн систем байгуулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Агни-2” пуужинг боловсруулсан юм. Баасан гаригт туршсан пуужингийн төрөл нь ПДХ системд баригдахгүй байх чипээр тоноглогдсон байжээ. Авсаархан хөөргөгч төхөөргөөс хөөргөж болох “Агни-2” пуужин нь 2000 километрын тусгалтай юм. Өмнөд Азийн нөхцөл байдал хагас зуун жилийн турш энэтхэг, пакистанын цэргийн сөргөлдөөн дээр хөгжиж байна. Энэтхэг, Пакистан улсууд 1998 онд нэгэн зэрэг цөмийн хэд хэдэн туршилт хийсний дараа байдал маш ихээр хурцадсан билээ. Сүүлчийн пуужингийн туршилт Энэтхэг улс өөрийн цөмийн нөөцөө идэвхитэй төгөлдөржүүлж байгааг харуулж байна гэж оросын цэргийн шинжээч Владимир Дворкин үзэж байна: «Агни-2 бол дунд зайн пуужин, Пакистан улстай харилцан тогтоон барих хэмжээнд байдаг Энэтхэгийн цөмийн зэвсгийг л нэмэгдүүлж байгаа явдал юм. Пакистан улс сүүлийн жилүүдэд бидний мэдэж байгаагаар цөмийн цэнэгт хошууны тоогоороо Энэтхэг улсаас давуу болоод байгаа. Мэдээж хэрэг Энэтхэг улс үүнийг тооцож л таараа» гэлээ. Энэтхэг улс стратегийн цөмийн хүчээ зузаатгах болсон  2 дахь хүчин зүйл бол Хятад улсын цэргийн хүч чадал юм гэж Владимир Дворкин үзэж байна. БНХАУ-д 1964 онд цөмийн зэвсэг бий болсон явдалд хариу болгож Энэтхэг улс цэргийн цөмийн хөтөлбөрийг бий болгосон гэдгийг санацгаая. Хятад 1962 онд хил дээр болсон байлдаанд Энэтхэг улсад том цохилт өгсөн юм. Энэтхэг улс цэрэг улс төрийн шийдвэр гаргахад “хятадын хүчин зүйл” одоо хүртэл нөлөөлсөөр байна. Энэтхэгийн цөмийн зэвсэг тээгч хэрэгсэлийн хүчин чадал Хятадад стратегийн цохиолт өгч чадахгүй гэж 2000 оны эхээр шинжээчид үзэж байсан бол одоо байдал өөрчлөгдсөн. Агни-2 пуужингийн цохилтын хүрээнд баруун, төв, өмнөд Хятадын нутгууд багтаж байна. Харин түүний нилээн төгөлдөржүүлсэн ах Агни-3 хятадын чухал төвүүд Бээжин, Шанхай зэрэг хотуудад цохиолт өгөхөд хангалттай юм. Энэтхэг улс агаарын, тэнгисийн, газрын зэвсгүүд хяналтад нь байдаг нэгдсэн командлалыг бий болгоод цөмийн зэвсгийн удирдах системийг байнга төгөлдөржүүлж байна.Энэтхэг, Хятад, Пакистан улсууд цөмийн зэвсэгтэй байгаа нь бас сайн талтай учир нь энэ бүс нутагт эдгээр улсуудын оролцсон том хэмжээний цэргийн мөргөлдөөн гарахгүй гэсэн үг. Ингэж л цөмийн тогтоон барих номлол бүс нутгийн хэмжээтэй болдог юм. Гэхдээ энэ нь гэнэтийн хурцадмал байдлаас болж цөмийн зэвсгийг тохиолдлоор хэрэглэх, цөмийн зэвсгээр бие биедээ цохилт өгөх зэрэг эрсдэлийг багасгахгүй байгаа юм. Энэ үүднээс авч үзэх юм бол Исламабад-Дели, Дели-Бээжингийн харилцаа сайжирч байгаа нь өөдрөг сэтгэл төрүүлж байна.