ОУ үр тарианы экспортоо 23 сая тонноор нэмэгдүүлэх гэж байна. Ингэснээр энэ жил ОУ үр тариа нийлүүлэлтээр дэлхийд 2-рт АНУ-ын дараа орно. Энэ жил ОУ 90 сая орчим тонн үр тариа хураагаад байна. Энэ хэмжээ нь улс орныхоо дотоодын хэрэгцээг хангаж, шилжих нөөцийг бий болгож, гадаадад нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхэд хүрэлцэх юм. Энэ жилийн өндөр үзүүлэлт нь өнгөрсөн жилийн ургац муу байсантай харьцуулахад нааштай харагдаж байна. Ноднингийн ган гачгаас болж ОУ үр тарианы экспортод хориг тавихад хүрсэн билээ. Оросын дотоодын зах зээл дээр экспорт аюул учруулахгүй болсон нь ойлгомжтой болсон 2011 оны 6-р сарын 30 хүртэл энэ хориг үйлчилсэн юм. ОУ-ыг үр тарианы дэлхийн зах зээл дээр эргэж ирхийг олон улс орон хүлээж байсан гэж “Агросистема” ХХК-ийн ерөнхий захирал Алексей Дюмулен тэмдэгдлээд: «Дэлхийн зах зээлийг бид сайн мэднэ. Жилд 3 сая тонн үр тариа хэрэгтэй Египет улс болон европын зах зээл хүрч чаддаггүй африкийн оронууд манай үндсэн хэрэглэгчид юм» гэлээ. Энэ жил асар их ургац хураасан учраас бид манай үр тариаг хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Өмнөд Америкийн зах зээлд гарч, бүр Канад улсад өөрийнхөө үр тариаг санал болгоно. Оросын үр тариа гэдэг бол хямд үнэ, өндөр чанар гэсэн үг болохоор худалдан авагчдыг өөрийн эрхгүй татаж байгаа юм гэж “Тариачин Русь” сонины ерөнхий редактор Константин Лысенко үзэж байна: «Зах зээлийн учир байдлаас шалтгаалаад бид өрсөлдөгчдөөсөө 10-15 бүр 20 доллароор хямд үнэ санал болгож байсан юм. Юуны өмнө бид Украин, Казахстан улсуудтай үнийн нэг түвшинд явдаг юм. Хэрвээ барууны өрсөлдөгчид, ЕХ, АНУ-тай харьцуулах юм бол манай хамгийн нэгдүгээр давуу тал бол үнэ юм. Оросын үр тарианы өөр нэг давуу тал бол талх барихад байдаг юм» гэж хэлсэн. Экспортыг өргөжүүлэхийн тулд улс, оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчидэд үр тариагаа тээвэрлэхэд нь туслах болно. Энэ нь бүс нутгууд тэр дундаа Сибирьт маш чухал ач холбогдолтой гэж дэд ерөнхий сайд Виктор Зубков ярьж байна: « Сибириэс үр тариа зөөх төмөр замын хамгийн хөнгөлөлттэй тариф өнөөдөр ОУ-д байна. Харин энэ тариф зөвхөн дотооддоо үйлчилдэг юм. Курган муж болон Сибирийн хүмүүст илүүдэл үр тариагаа гадаадад гархад нь зориулж бас л хөнгөлттэй төмөр замын тариф гаргах хэрэгтэй болно» гэлээ.ОУ дэлхийн үр тарианы зах зээлийн тэргүүлэгч болно гэж Блумберг агентлагын шинжээчид урьдчилан таамаглаж байна. Тэдний тооцоогоор ойрын 4 жилд ийм байдалд хүрэх юм байна. Мэдээж хэрэг ингэхийн тулд хөгжлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, үр тариа шилжүүлэх боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргийг хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрвээ ингэж чадах юм бол улс орны газар тариалангийн цогцолбор экспортын хэмжээг 23 саяаас 42 сая тонн хүргэж чадах юм.