Москвад 9-р сарын 30-аас 10-р сарын 2-ныг дуустал болох Дэлхийн циркийн урлагийн наадмын өмнөх яруу сайхан явдал-дэлхийн хамгийн зоригтой татлагаар явагч Фредди Нокын адал явдлын шоу үзэг олны сэтгэлийг түгшүүлэв. Москва голын дээгүүр 50 метр өндөр татсан татлагаар явна гэж зоригт швейцар хүн амласан билээ. Гэвч анхны оролдлого нь амжилтгүй болов. Тэр ахин ахин оролдсоор байлаа. Цав цагаан хувцастай орой тольдуурын гэрэлд тод харагдсан Фредди бараг арван удаа оролдож хэдхэн алхам хийгээд л буцаж байлаа. Татлагыг хөдөлгөсөн салхи  түүнд саад болжээ. Фредди Нок даатгалгүйгээр татлагаар явдаг. Тэр 8-р сард  дэлхийн шинэ аврага амжилт гаргав. Фредди 2962 метр өндөрт германы ууланд татлагаар бүтэн хагас цаг явжээ. Тэр Швейцарт нэг удаа татлагат замын хажуугаар татлагаар дээшээ гарсан билээ. Харамсалтай нь Фредди Москва голын дээгүүр татлагаар явахыг оролдсоор байж татгалзав. Засмал эрэг дээр цугларсан москвагийнхан энэ шоуг сонирхон хүлээж байсан боловч  тайтгарав. Энэ удаад татлагаар явах нь түн аюултай байсан шуу. Дэлхийн циркийн наадмын гол хөтөлбөрийг хэрэгжуулэх 10 орны жужигчид Лужники дахь спортын жижиг танхимд  уран чадвараа үзүүлнэ гэж Оросын улсын циркийн ерөнхий захирал Александр Калмыков хэлээд: «Циркийн шилдэг төлөөлөгчид цоо шинэ үзвэр үзүүлнэ гэж наадмыг зохион байгуулагчид мэдээлсэн. Ундэсний наадмын Гран-при шагнал хүртсэн хятадын хоёр үзвэрийг сонирхуулна. Тэнцвэрийн үзүүлбэр нь дээд цэт хүрсэн байна. Түүнээс гадна хятадууд «Нисдэг перш» гэдэг гайхамшигт үзвэрийг үзэгч олонд сонирхуулна. Италийн «Кара Кавак» үзвэр Индиан Жонсын адал явдлын тухай киноны сэдвийг үндэслэсэн. Матар, могой, хилэнцэт хорхой зэрэг оролцох адал явдлын зураг чимэг, арга барил нь кинохынтэй тестэй байна» гэв. Дашрамд хэлэхэд  гадаадын маш олон жужигчин наадамд оролцох боловч оросынх илүү олон. Александр Калмыковын хэлснээр бол гадаадынхан оросын циркийн гайхамшиг үзэхээр Москвад ирнэ.Оросын талаас үзүүлж сонирхуулах юм бий.  Запашный ах дуу хоёр «Араатнуудын дотор» хосгүй үзвэрийг бэлтгэв. Мөн Андрей Дементьев-Корнилов таван заан тайзнаа гаргаж тоглоно. Гия Эразе 40 төрлийн амьтан, шувуутай ажиллаж байна. Үзэгчид наадмын зарим жужгийг ухаанд багтамгүй сонин явдал гэх бололтой. Өнөөгийн цирк сонгодог төрлийг дээд зэргийн технологитэй хослуулан маш эрчимтэй хөгжиж байна. Циркийн жужигчид 3D хэлбэр хэрэглэж, лазерийн шоу үзүүлж байна. Энэ нь юуны туруунд залуучуудын сонирхолыг циркэд татахад нэн чухал гэж Александр Калмыков хэлээд : «Эд үгээ залуучууд  цахим тоглоом, 3D, 4D хэлбэрт тоглоомыг сонирхож байна. Таван настай хүүхэд ийм гайхамшигт тоглоомтой байх нөхцөлдөрийн саваачлагч өндөр сэтгэгдэл төр үүлэхгүй. Өнөө үеийнхний уран сэтгэмж онцлогтой. Иймээс бид үзэж дадсанаас нь дутуу биш сонин үзвэрийг залуучуудад санал болгох ёстой. Сонгодог циркийг шинэ технлогийн боломжтой хослуулсан шоу ирээдүйтэй» гэв. Гэсэн  ч жужигчин болон түүний авьяас билиг, нер их ажил хийж улам боловсронгуй болгож байгаа уран чадвар, арга барил циркийн үзвэрийн нэг ёсны гол баатар хэвээр байна.