НҮБ-ын АЗ,бүх дэлхийн энэ байгууллагад бүрэн эрхэт гишүүнээр элсэх гэсэн Палестины өргөдлийг шинжээчдийн хороонд шилжүүлсэн байна гэж НҮБ-д суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Шинжээчид энэ баримт бичиг техникийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг тогтоох ёстой гэж тэр хэлсэн байна. Эдгээр шинжээчид НҮБ-ын АЗ-д багтаж байгаа 15 орны төлөөлөгчидөд зориулж илтгэл бэлтгэх ёстой. Палестины өргөдлийг 9-р сарын 23-нд ЕА-н 66-р чуулганы үеэр Палестины автономын тэргүүн Махмуд Аббас, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд гардуулсан билээ. АНУ өөрийн хориг тавих эрхийн дагуу хориг тавина гэж мэдэгдээд байгаа. Олон улсын зуучдын “дөрвөл”  Палестины автоном болон Израиль улсыг энхийн хэлэлцээртээ буцахыг уриалсан байна.