Орос улстай хамтран байгуулж байгаа энэтхэгийн “Куданкулам” АЦС-ийг удахгүй барьж дуусгана гэдэгт Энэтхэг улсаас ОХУ-д суугаа элчин сайд Аджей Малхотра итгэлтэй байна. “Одоогийн байдлаар энэ төслийг хэрэгжүүлэх ажил үргэлжилж байна гэж” тэрээр баасан гаригт “Интерфакс” агентлагт мэдэгдсэн байна. Японын “Фукусима” АЦС-д осол гарснаас хойш АЦС барих ажилд нутгийн ард түмэн сэтгэл зовинож байгааг манай засгийн газар анхааралдаа авч байгаа гэж энэтхэгийн дипломатч хэлсэн байна. Тухайн станцийн аюулгүй байдлыг батласан шаардлагатай бүх тестийг энэтхэгийн засгийн газар хийгээд байна. “Харин манай реакторууд бол тэс өөр зүйл. Энд ямарч асуудал үүсэхгүй гэж би үзэж байна гэж” Малхотра нэмж хэлсэн байна. Атомын эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд хийсэн хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэж Орос, Энэтхэг улсууд үзсэн гэж ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Алексей Бородавкин саяхан мэдэгдсэн юм.