АНУ-ын ТЦХ-ний эскадрын мин тээгч “Фитцжеральд” хөлөг онгоц хоёр орны флотуудын найрамдалд харилцааг бэхжүүлэх зорилгоор ОУ-ын Алс Дорнодын Владивосток хотод албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирлээ. Приморье хязгаарын нийслэлд америкийн далайчид 4 хоног байхдаа оросын далайчидтай хөл бөмбөг тоглож, хотын түүх дурсгалт газруудтай танилцаж, эмнэлэгийн болон хүүхдүүдийн боловсролын байгууллагуудад зочилох юм байна. Яг энэ үеэр Пуужин тээгч гвардын “Варяг” хөлөг онгоцны тэргүүлсэн Номхон далайн флотын бүлэг хөлөг онгоц АНУ-тай хамтарсан “Номхон далайн бүргэд-2011” хээрийн сургуульд оролцохоор америкийн Гуам орохоор хөвж явна.