ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев  БНХАУ байгуулагдсны 62 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ху Зиньтаод баяр хүргэхдээ орос,хятадын харилцааны онцлог байдлыг дурдлаа. “Өнгөрсөн жилүүдэд Хятад улс гайхамшигтай ололт амжилтад хүрлээ. Хятадын ард түмэн өөрийн улсынхаа тогтвортой цэцэглэн хөгжилтийг хангах зорилтыг амжилттай шийднэ гэдэг найдаж байна гэж” Медведев мэдэгдсэн байна. Орос, хятадын стратегийн түшлэлийн харилцан ашигтай, нягт хамтын ажиллагааг Москва өндөр үнэлдэг юм. 2011 онд орос, хятадын удирдагчдын уулзалтууд хоёр талын хамтын ажиллагааны хөгжлийн хамтарсан ажил үйлст мэдэгдэхүйц түлхэц өгсөн билээ. Даярчлалын болон бүс нутгийн үндсэн асуудлаар ОХУ, БНХАУ-ын байр суурь болон хандлага нийцэж байгаа нь олон улсын бодлогод жинтэй хүчин зүйл болж байна гэж Медведев тэмдэглэлээ. Тэгэхдээ зөвхөн хоёр талын хүрээнд биш нэр хүнд олоод байгаа ШХАБ, БРИКС зэрэг олон улсын байгууллагын хүрээнд ч ийм байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч нэмж хэллээ. Орос,хятадын харилцан хамтын ажиллагаа орчин цагын нөхцөлд НҮБ-ын талбар дээр ч “Хорийн бүлэгт” ч АНДЭЗХАБ болон бусад олон талын байгууллагууд дээр онцгой үүрэг гүйцэтгэж байна гэж Кремлийн хэвлэлийн албанаас тараасан баярын мэндчилгээнд онцлон дурдсан байна. Орос, хятадын дээд хэмжээнд хийж байгаа үр бүтээлтэй уулзалт яриа хэлэлцээнүүд нь дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх болон ард түмний сайн сайхны төлөө олон талд харилцаа холбоог гүнзгийрүүлнэ гэдэгт ОХУ-ын ерөнхийлөгч найдаж байгаагаа илэрхийлжээ. БНХАУ тунхагласны 62 жилийн ойг тохиолдуулан Хятадад өргөн олны зугаалга, баяр ёслолын ажиллагаанууд болж байна. Тус улсад амралтын өдрүүдийн “алтан долоо хоногийг” 10-р сарын 7-ныг хүртэл зарлаад байна.