Хэт үзлийг номлогч аль-Авлаки ламыг устгасан явдал “Аль-Каидад” том цохиолт боллоо гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. “Алан хядах ажиллагаа АНУ-ын иргэд болон үндэсний аюулгүй байдалд хаана заналхийлж байна тэнд бид  түүнтэй хатуу ширүүн тэмцэх болон гэж” тэрээр хэлсэн байна. “Аль-Каида” урьдын адил АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж байна гэж ерөнхийлөгч дахин онцлон тэмдэглэлээ. Энэ бүлэглэл болон түүний хамсаатнуудтай хийх тэмцлээ Вашингтон улам чангаруулах болно. Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга адмирал Майкл Маллен бүрэн эрхээ тус бүтцийн шинэ удирдагч генерал Мартин Демпсид хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаан дээр Обама үг хэлсэн юм. “Аль-Каида”-гийн нэг толгойлогчийг устгасан тухай Йемен улсын БХЯ урьд нь мэдээлсэн юм. Йемен улсын өмнөд нутгийн Абьян мужид америкийн нисгэгчгүй онгоцны агаарын цохилтод Аль-Авлаки өртөж үхсэн байна. Йеменд Аль-Авлакитай цуг “Аль-Каида”-гийн гишүүн 2009-2010 онуудад АНУ-ын нутаг дэвсгэр дээр хийсан алан хядах ажиллагааны бэлтгэлд холбоотой  Ибрагим аль-Азириг бас устгасан байна гэж өнөөдөр Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлсэн юм. 2009 онд Амстердам-Детройтын чиглэлд нисэж явсан онгоцонд дэлбэлэх ёстой байсан бөмбөгийг Аль-Азири хийсэн юм. 2009 оны 12-р сарын 25-нд Нигери улсын иргэн 23 настай Умар Фарук Абдулмуталлаб Амстердамаас Детройт руу нисэж явсан А-330 онгоцон дотор дэлбэрэх төхөөрөмж дэлбэлэхийг завдсан юм. Азаар онгоцонд явсан зорчигчид алан хядагчийг хоргүй болгосон билээ.