Энэ оны 6-р сард Таван толгойг эзэмших талаар зарласан тендерт ялсан компаниуд хувь заяагаа хаашаа эргэхийг үл мэдэн Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг хүлээж байна. Тус зөвлөл тендерийн дүнг батлаагүй бөгөөд баримт бичгийг дахин боловсруулалтад буцаасан юм. Яг иймэрхүү байдал Монгол улсын бас нэг онцгой орд газар Оюу-Толгойд нүүрлэж байна. Дэлхийн томоохон таван орд газрын тоонд ордог алт, зэсийн энэ орд газрын эзэмшил дэх өөрийн хувь хэмжээгээ засгийн газар эргэн харахаар болсон байна. Маш удаан хэлэлцсний эцэст 2009 онд энэ орд газрыг эзэмших хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэ хэлэлцээрийн дагуу Монгол улс 33%, англи, австралийн Rio Tinto компани болон канадын Ivenhoe Mines компаниуд 67%-ийг нь эзэмших болсон юм. Одоо бэлтгэл ажил нь бүрэн хэмжээгээр явагдаж байгаа гадаадын компанийн удирдлагууд 2013 оноос олборлолтын ажлаа эхлэхээр төлөвлөөд байгаа юм. 2020 он гэхэд Оюу-Толгойн алт, зэсийн олборлолтоос орсон хөрөнгө Монгол улсын ДНБ-ий 20%-ийг хангана гэж мэргэжилтнүүд тооцсон байна. Өөрийн хувиа 50 хүртэл өсгөхийн тулд одоо монголын засгийн газар энэ компаниудын удирдлагуудтай хэлэлцээр хийж байна. Хэлэлцээрийн эхэн үед энэ асуудлыг яагаад шийдэж болоогүй юм бэ? гэсэн асуулт зүй ёсоор төрж байна.

  Монгол улсын ашигт малтмалын томоохон орд газруудын эргэн тойронд өрнөж байгаа үйл явдлууд бол 2012 онд болох Улсын их хурлын сонгуультай нягт холбоотой юм гэж улс төр судлаач Владимир Родионов үзэж байна. «Зэс, нүүрсний томоохон орд газруудаас олох толгой эргэм ашигаар улс орныг баяжуулна гэсэн лоозонгоор амьдралын түвшин муу байгаад дургүйцсэн сонгогчдыг өөртөө татах гэсэн Ардчилсан  болон Монгол Ардын намуудын заль мэх юм. Тэд сонгогчдынхоо өмнө алтан уул босгож байна. Жишээ нь өнгөрсөн сонгуулиар тэд сонгогч бүрт 1сая, 1,5 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгнө гэж амласан билээ. Аль хэдийн гарын үсэг зурсан баримт бичгийг дахин харж үзнэ гэдэг нь ч сонгуулийн өмнөх заль мэх юм» гэж Владимир Родионов хэллээ.

   Монголын төр засгийн иймэрхүү харалган бодлого гадаадын хөрөнгө оруулагчдыг болгоомжлуулж байна. “ОТЗ”(РЖД) компанийн ерөнхийлөгч Владимир Якунин сэтгэл зовж байгаагаа ийнхүү илэрхийллээ. Таван толгойн төлөө тендерт ОТЗ компани орос, япон, өмнөд солонгосын нэгдлийг тэргүүлж оролцсон юм. Харин тендерийн төгсгөлийн баримт бичиг дээр олон нийт мэдэхгүй, тендерт оролцогчид ч мэдэхгүй монгол, оросын хамтарсан компанийн бүлэгт багтсан байна. “Монголын төр засгийн туйлбаргүй байдал хөрөнгө оруулагч нь орос, хятад, америк, солонгос хэн ч байлаа гэсэн итгэлгүй, найдваргүй байдлыг илэрхийлж байна гэж” Владимир Якунин хэлснийг В.Родионов иш татлаа.  «Одоогийн болж байгаа үйл явдлыг ажиглаад байхад Монгол улс эдийн засгийн найдвартай түнш гэсэн нэр хүндээ алдахад хүрэх байх гэж бодогдож байна. Нөгөө талаас нь харах юм бол Орос, Хятад улсуудын хувьд энэ асуудал үнэхээр үнэ цэнэтэй бөгөөд монголын ашигт малтмалыг сонирхох сонирхол хэзээч буурахгүй юм. Эцсийн эцэст монголчууд өөрсдөө ч гэсэн тоглоомын тогтвортой горимд шилжихээс өөр аргагүй болно» гэж Владимир Родионов хэллээ. Өөрийнхөө газрын доорхи шавхагдашгүй баялагыг монголчууд гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоогүйгээр эзэмшиж чадахгүй. Ийм учраас Монгол улсын удирдлагууд сонгогчдын хүсэл зоригийг ч томоохон хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолыг ч харж үзсэн нааштай замыг сонгох болно.